Unbox видео контент

Unboxing төрлийн видео контент гэж юу вэ?

Хайрцгаас задлах видео гэдэг нь бараа, бүтээгдэхүүнийг анх удаагаа сав баглаа боодлоос задалж байгаа төрлийн видео юм. Unbox төрлийн видеонд технологийн болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн оролцох нь элбэг байдаг. Тоглоом, тоног төхөөрөмж, гоо сайхан, тансаг хэрэглээ, хоол хүнс зэрэг категорид багтах бараа бүтээгдэхүүн Unbox төрлийн видео контентод жин дарж оролцож байна. Хайрцгаас задлах видео нь бараа бүтээгдэхүүнд нөлөөллийн маркетинг бий болгох, зах зээлд нэвтрэх, шинэ хэрэглэгч олж авах, хэрэглэгчийг хэрэглээний зан үйлд сургах зэрэг олон давуу талтай юм.

Unbox контентийн зорилго

НЖДҮҮДТөвөөс бэлтгэн гаргаж байгаа Unbox контент нь бичил, жижиг, дунд, гарааны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд гурван төрлийн зорилгыг амжилттай биелүүлэхэд туслах юм. Үүнд:

  1. Бүтээгдэхүүний хэрэглээний туршлагыг бий болгох
  2. Үзэгч, хэрэглэгчид шинэ мэдрэмж мэдрүүлэх, хүлээлт үүсгэх, хоногшуулах
  3. Бүтээгдэхүүний онцлог, давуу тал, өвөрмөц байдлыг ялгаруулж таниулж өгөх

Unbox видео контентийн төлөвлөлт

Контентийг үзэгчдэд сонирхолтой, үзүүштэй байлгах, ЖДҮҮ-ний бизнесийг амжилттай хэрэглэгчдэд таниулах үүднээс Unbox контентийг дараах давуу тал, онцлогтойгоор хийж байна.

  1. Influencer – Хэрэглэгчид нөлөөлөх төвшиний үйлдэл, хэрэглээ, үзэл бодол, амьдралын хэв маягаараа олон нийтийг дагуулагч хүмүүсийг контентийн оролцогчоор сонгон авч оролцуулна.
  2. Үзэгч, хэрэглэгчдэд цогц мэдрэмжийг өгөх үүднээс контент баяжуулалт хийгдэнэ. Жишээ: Хүнсний ангилалд багтах хөлдөөсөн буузны бүтээгдэхүүн контентод оролцоход unbox хийгдэхэд буузыг амталж, хэрэглэхэд бэлэн болгож жигнэж болгосон болон хөлдөөсөн хэлбэрээр давхар харуулна.
  3. Storytelling – Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид хүргэхэд ямар төрлийн саад бэрхшээлийг даван туулж, эрсдэлийг үүрч, хөгжилтэй, сонирхолтой түүхийг бүтээж ирсэн болхийг контентод агуулна.
  4. Бүтээгдэхүүний карт – Бүтээгдэхүүний стандарт, норм, норматив зохист ёсний хэмжүүртээ яг таг нийцэж байгааг контентийн оролцогч батлан үзүүлж байгаа агуулга багтана.
  5. Бүтээгдэхүүнийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, онцлог давуу тал зэрэг түлхүүр мэдээллүүдийг оролцогчид аман сурталчилгаа хэлбэрээр таниулж хоногшуулна.
  6. Контент нь видео болон зурган гэсэн хоёр төрлийн агуулгаас бүрдэх бөгөөд эцсийн хэрэглэгч нэг бүрд хүртээмжтэй хүргэх зорилгоор телевиз, вэбсайт, олон нийтийн сүлжээ зэрэг маркетингийн олон талт сувгуудаар цацаж, байршуулалт хийнэ.
  7. Контентийн үргэлжлэх хугацаа 10-15 минутын богино хэмжээний видео агуулга байх ба урьдчилсан teaser, trailer төрлийн маркетингийн идэвхжүүлэлт хийгдэж, тогтмол цагт үзэгчдэд хүрнэ.

 

UNBOX контентод бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оролцуулж маркетингийн  хөтөлбөрт хамрагдан дэмжлэг авах хүсэлтэй ЖДҮҮ эрхлэгчид НЖДҮҮДТөвийн “Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс”-тэй холбогдоно уу.