Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс

  • Нүүр
  • Services
  • Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс

Байгууллагын чиг үүрэгт нийцсэн олон талт судалгаа хийх, байгууллагын дотоод болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн сургалт, мэдээллийг зохион байгуулах, зөвлөгөө өгөх, байгууллагын маркетингийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан мэдээлэх үүрэг бүхий хэлтэс болно. Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалт, Судалгаа, Маркетингийн хэлтсийн эрхэм зорилго:
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бизнест зөвлөх, сургах замаар органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем бий болгож үнэ цэнийг бүтээнэ.
Алсын хараа
  • ОУ-ын чанар стандарттай сургалт хөгжлийн академи байх.
Хэрэгцээ, шаардлага
  • Нэг түвшинд ажлаад 10 ба түүнээс дээш жил болсон бизнес эрхлэгчид олон байдаг.
  • Шатлал гаргаж, бизнес эрхлэгчдийг сургалт хөгжлөөр ханган дараагийн түвшинд гаргах нэн шаардлагатай байна.
Сургалт Судалгаа Маркетинг Ментор

Сургалт зөвлөх үйлчилгээнд хамрагдах ЖДҮҮ эрхлэгчдийг дараах зорилтот бүлгийн хүрээнд ангилан авч үзнэ. 

  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
  • Жижиг, дунд үйлчилгээ эрхлэгчид
  • Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний эмэгтэй бизнес эрхлэгчид
 

2021 оны сургалт, хөгжлийн төлөвлөгөөний бүтэц, дараалал

  • Бүртгэл (14 хоног)
  • Түвшин тогтоож, ангилах (4 хоног)
  • Шатласан сургалт (3 сар)
  • Баталгаажсан сертификат (3 хоног)
  • Ментор хөтөлбөр (3 сар)

ЖДҮҮ эрхлэгчдийн багц сургалтын агуулга, дараалал

  • Манлайлал, хувь хүний хөгжлийн сургалтын багц
  • Маркетингийн сургалтын багц
  • Менежментийн сургалтын багц
  • Биенес сургалтын багц
  • Хүний нөөцийн сургалтын багц
  • Санхүүгийн сургалтын багц
  • Төсөл хөтөлбөр боловсруулах,
  • Тендерийн сургалтын багц

Сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдах элсэлтийн хугацааны тов, бүртгэлийг НЖДҮҮДТ-ийн цахим болон сошиал хуудсаар зарлан явуулах болно. 

Судалгаа нь ЖДҮҮ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлага тодорхойлох, жижиг дунд бизнесийн зах зээл дээр өрсөлдөх чадамж болон цаг үеийн хөгжлийн чиг хандлага, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлтийн шинж чанар, нийлүүлэлтийн байдал, жижиг дунд бизнесийн нөхцөл боломж, ЖДҮҮ эрхлэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийн сан зэрэг мэдээллийг цуглуулах, бий болгох тасралтгүй үйл ажиллагаа юм.

Энэхүү мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь тухайн салба эсвэл ЖДҮҮ эрхлэгчдийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг тодруулах төдийгүй ЖДҮҮ-ний бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшууллын бодлого зэрэг шийдвэр гаргахад ашиглагдаж байдаг.

Судалгааны зорилго, чиглэлийн хүрээнд: 

  • Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа
  • Төсөл хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаатай холбогдолтой судалгаа
  • ЖДҮҮ эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа
  • Зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа
 
 

Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque lau dantium, totam rem aperiam, eaque ipsa quae ab illo inventore veritatis et quasi archi tecto beatae vitae dicta sunt explicabo voluptatem sequi nesciunt.

Nemo enim ipsam voluptatem quia voluptas sit aspernatur aut odit aut fugit, sed quia conse
quuntur magni dolores eos qui ratione voluptatem sequi nesciunt.

БЖДҮҮ эрхлэгчийн богино хугацааны зорилго хүслийг амжилттай биелүүлэх үүднээс төлөвлөгөө, үйл ажиллагааны алхмуудыг мэргэжлийн ментороор чиглүүлж, тодорхой хугацаанд үргэлжлэх харилцааг дэмжих ментор үйлчилгээний хөтөлбөр юм.

Ментор үйлчилгээгээр ЖДҮҮ эрхлэгчийн потенциалийг хөгжүүлэн нээж, харилцагчийн бизнесийн чиглүүлж, дэмжлэг үзүүлж, эргэх холбоог хангах замаар мэдлэг мэдээлэл олгож ажиллана.