Хан-Уул дүүрэг

han uul

Хан-Уул дүүргийн Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь Хан-Уул Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/21 дугаар тогтоолоор Орон Нутгийн Өмчит Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар статустайгаар 2013 оны 03 дугаар сарын 29- ний өдөр байгуулагдсан.

Бидний эрхэм зорилго: 

Дүүргийн Жижиг Дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд бизнесийн болон аж ахуй эрхлэлтийн чиглэлээр сургалтуудыг явуулж, төслийн болон бусад зөвлөгөө өгөх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлд хамруулах, гадаад дотоодод үзэсгэлэн яармаг худалдаа зохион байгуулах, оролцуулах, шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд бойжуулах, бие даан хөгжих чадвартай аж ахуйн нэгж болгон зах зээлд гаргахад нь туслах зэрэг хуулийн хүрээнд боломжит хэлбэрүүдээр дэмжлэг үзүүлэх зорилготой.

 

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл:
Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь дүрэмд заасан үйл ажиллагааг эрхэлж, дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид дараах чиглэлийн үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Үүнд: 

1. Судалгаа явуулах:
Дүүргийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн бааз бий болгон тухай бүр шинэчилж байна.

2. Сургалт зохин байгуулах:
Бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд бизнесийн ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

3. Зөвлөгөө, мэдээлэл хүргэх:
Мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон талт мэдээ, мэдээллээр хангадаг.

4. Үзэсгэлэн худалдаанд хамруулах:
Яармаг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад, дотоодын бусад үзэсгэлэн худалдаанд зохион байгуулалттай оролцуулдаг.
5. Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх:

Маркетинг, сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн гэрэл зургийн студиэр үнэ төлбөргүй үйлчлэх, төвийн сэтгүүлээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах олон нийтэд таниулах замаар бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн дунд уулзалт семинарыг зохион байгуулах, түншлэл бий болгоход зуучилдаг.

6. Зээл, хөтөлбөрт зуучлах:
• Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, төсөл хөтөлбөрт зуучлах, хамруулах;
• Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах
• Инкубацийн үйлчилгээ үзүүлэх