Сүхбаатар дүүрэг

theme-07

Тус төв нь Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 41 тоот тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” нэртэйгээр  байгуулагдсан. 

Бидний эрхэм зорилго: 

Үйлдвэрлэл эрхлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг цаг алдалгүй, чанартай хүргэнэ. 

Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
1. Ажлын байрны хөнгөлөлттэй түрээсийн үйлчилгээ
Үйлдвэрлэл эрхлэгчдийг сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй шаталсан нөхцөлөөр ажлын байраар хангаж инкубацийн үйлчилгээ үзүүлж байна. Ажлын байрны 10-34 м2 талбай бүхий нийт 30 өрөөтэй. 

2. Сургалт арга зүй
Манай төв нь иж бүрэн тоноглогдсон 30 хүний багтаамжтай сургалтын танхимдаа аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, төсөл бичих сертификаттай сургалт, уулзалт, зөвлөгөөн, мэргэжлийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, хамруулдаг. Оёдол, эсгүүрийн сургалтын зохион байгуулах техник хангамжтай. 

3. Зөвлөгөө, мэдээлэл
Салбар, бизнес, зээлийн болон бусад мэдээлэл, зөвлөгөөг цахим болон биечлэн цаг тухай бүрт хүргэж, шаардлагатай ном, гарын авлагаар хангаж ажиллаж ажилладаг. 

4. Үзэсгэлэн худалдаа
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлах, борлуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа бэхжүүлэхэд чиглэсэн үзэсгэлэн худалдаа, сурталчилгааг зохион байгуулдаг.

5. Нэрийн дэлгүүр
Манай төв 2 борлуулалтын цэгтэй. Төвийн байранд “Сүхбаатар дүүрэгт үйлдвэрлэв” дэлгүүр, СБД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн хажууд “Сүхбаатар дүүрэгт үйлдвэрлэв” борлуулалтын цэг 2021 онд ашиглалтад орохоор бэлтгэл ажил хангагдаж байна. 

6. Тусгай тоног төхөөрөмжийн түрээс
Бүх төрлийн даавуун материал дээр лого, зураг, хээ угалз, бичвэрийн хатгамал хийх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг. 

7. Хамтын оффисын үйлчилгээ
Төвийн дэргэдэх сургалт, судалгаа мэдээллийн төвд үйлдвэрлэл эрхлэгч нарт мэдээллийн технологийн давуу талыг ашиглан бизнесээ хөгжүүлэх, бизнесийн холбогдолтой, шаардлагатай мэдээ, мэдээллээ олж авах, интернет ашиглаж бизнесийн сувгаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр мэдээлэл зүйн өрөөгөөр үйлчилдэг.