Налайх дүүрэг

NALAIH

Манай байгууллага нь 2009 оны 10-р сарын 14-ны Налайх дүүргийн Засаг Даргын 419-р тоот захирамжаар байгуулагдсан.

Бидний эрхэм зорилго:
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид бизнес, аж ахуйн ур чадвар эрхлэх сургалт явуулах, зөвлөгөө өгөх мэдээллийн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлэх болон инкубацийн үйлчилгээг үзүүлэх зэргээр төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах, хөнгөлөлттэй зээлэнд хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, чадваржуулан бойжуулах замаар үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
1. Сургалт
Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес үйлдвэрлэл эрхлэгч иргэд,аж ахуйн нэгж байгууллагыг бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барилыг олгох, аж ахуй эрхлэх ур чадварыг эзэмшүүлж тодорхой дадлыг бий болгож мэдлэг мэдээлэлд суурилсан сургалт явуулахад оршино.

Сургалтын төрөл:

  • Төсөл бичих аргачлалын сургалт
  • Үйлдвэрлэлийн сургалт / Оёдол болон эсгүүрийн сургалт, тогооч, нарийн боовны сургалт, гар урлалын сургалтууд г.м /
  • Бие даан бизнес эрхлэх ур чадвар мэдлэг эзэмшүүлэх сургалт
  • Үйлдвэр эрхлэгчдэд зориулсан бусад захиалгат сургалт

2. Судалгаа
Үйлдвэр эрхлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлж , тогтмол баяжуулах, архив үүсгэн, үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж газар дээр нь зөвлөгөө өгөх, үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн хандлага, бизнес эрхлэх орчныг судлахад оршино.
Судалгааны төрөл :

  • ЖДҮ эрхлэлтийн хөгжлийн, хандлагын судалгаа
  • Үйлдвэр эрхлэгчдийн судалгаа
  • Биечилсэн судалгаа
  • Бизнес эрхлэх орчны судалгаа

3. Инкубацийн үйлчилгээ
Бизнесийн үүсэл санаачлагыг дэмжин хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлдвэр үйлчилгээний зориулалттай ажлын байраар ханган бойжуулах, бизнесийн болон мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангах замаар бие даан бизнесээ эрхлэх чадвартай болгоход оршино.
Инкубацийн үйлчилгээний төрөл :

  • Бойжуулах
  • Хөнгөлттэй зээлд хамруулах
  • Нээлттэй үзэсгэлэн худалдаанд оролцуулах
  • Төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Хөнгөлттэй түрээсийн байраар хангах

4. Мэдээлэл, зөвлөгөө өгөх

  • Мэдээллээр хангах
  • Мэдээллийн сан бүрдүүлэх
  • “Сургалт мэдээллийн төв”-өөр үйлчлэх
  • Үйлдвэрлэлийн шинэ техник технологийн мэдээ мэдээлэл