Багахангай дүүрэг

багахангай

Багахангай дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв /ОНӨҮГ/ нь дүүргийн  Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн A/132 дугаар захирамжаар үндсэн үүсгэн байгуулагдаж байсан.

Бидний эрхэм зорилго 

Бизнес эрхлэхийг хүсэгч болон шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийг, бизнес, санхүү, маркетинг менежмент болон төрөл бүрийн төсөл боловсруулах чиглэлээр сургалтанд хамруулах замаар зах зээлд өрсөлдөх чадвартай болгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.


Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь: 

Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид Бизнес эрхлэгч болон шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, бичил худалдаа эрхлэгчдийг зах зээлд өрсөлдөх чадвартай болгох талаасаа эдгээр ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд: 

1. Сургалт зохион байгуулах:

Бүх төрлийн бизнесийн төслийн болон үйлдвэрлэлийн сургалтуудыг зохион байгуулах.

2. Зөвлөгөө, мэдээлэл өгөх:

Ур чадвар эзэмшүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, өрхийн үйлдвэрлэл эхлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулах

3. Борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх:

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, сургалт, бизнес аяллуудад хамруулан ажиллаж байна.