Багануур дүүрэг

Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 02-р сарын 04-ний өдрийн А/20 тоот захирамжийн дагуу “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” нэртэйгээр байгуулагдсан.

Бидний эрхэм зорилго: Жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх замаар дүүргийн нийгэм,эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино. 

Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
Дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилтыг хангаж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэг дэх үйлдвэрлэл эрхлэгч, иргэн,аж ахуйн нэгжид
1. Зөвлөгөө өгөх
Шинэ санаагаа хэрэгжүүлэн үйлдвэр эрхлэхийг хүсч буй иргэн мөн шинээр бизнес эрхлэхээр байгуулагдсан аж ахуйн нэгж байгууллага /start up/-д дүүргийн зах зээлийн судалгааг үндэслэн зөвлөгөө, мэдээлэл өгөх
2. Мэдээллээр хангах
Монгол улсын засгийн газраас хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон бусад төсөл хөтөлбөрийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй үйлдвэр эрхлэгчдэд хүргэх мөн Зээлийн батлан даалтын сан, Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөр, үзэсгэлэн худалдаа, талаар мэдээ мэдээллээр ханган ажилдаг.
3. Аж ахуйн ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах
Аж ахуйн нэгж болон үйлдвэр эрхлэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор адил төстэй үйл ажиллагаа явуулдаг томоохон ААН-үүдтэй туршлага солилцох сургалт, төсөл бичих, санхүүгийн боловсрол олгох сургалт мэт сургалтуудыг зохион байгуулдаг
4. Инкубац үйлчилгээ үзүүлэх
Шинээр үйлдвэр эрхлэх хүсэлтэй иргэдийг өөрийн байранд бойжуулж борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Дүүргийн засаг даргын санамж бичгийн хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж хөдөлмөр хамгаалалтын хувцас болон ажлын хувцас, сурагч дүрэмт хувцас зэрэг шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ зөвхөн төвд бойжиж буй үйлдвэр эрхлэгчээс авах боломжийг бүрдүүлэн ажилдаг.
5. Бие даан бизнес эрхлэх чадвараа хөгжүүлэхэд нь туслах зэрэг чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
Төвд үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэр эрхлэгчдийг 3-5 жил бойжуулаад Бие даан бизнес эрхлэх чадвартай болгох зорилгоор бүтээгдэхүүн, нэр төрөл, бүтээгдэхүүний чанар дээр анхаарах цаашлаад хамтран ажиллах боломжтой байгууллагуудтай урт хугацааны гэрээ байгуулах тал дээр анхаарч ажилладаг.