Баянзүрх дүүрэг

theme-12

БЗД-ийн засаг даргын дэргэдэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжих “БАЯНЗҮРХ НЭГ ЗҮРХ” төв нь 2012 оны 3 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2012 оны 5 сарын 18-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа нээн явуулж байна.

Бидний эрхэм зорилго:
Баянзүрх дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, сургалт явуулах, зах зээлд бие даан ажиллах чадвартай аж ахуйн нэгж болгон бойжуулах, тэдний бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, инкубац үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн төв болно.

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл:
1. Сургалтын үйл ажиллагаа

  • Сургалтууд зохион байгуулах
  • Сургалтын дараа бизнесийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, туслах
  • Өөрийн байранд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдээр лекц уншуулах
  • Үйлдвэрлэлтэй танилцуулах аялал зохион байгуулах

2. Зөвлөгөө мэдээлэл өгөх

Хууль эрх зүй, Татвар, Бизнес төлөвлөгөө, Зах зээлийн судалгаа, Технологийн судалгаа, Санхүүжилт, харилцааны соёл гэх мэт сэдвээр зөвлөгөө, мэдээлэл өгөх сар бүрийн аян зохион байгуулах

  • Бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай болгох талаар зөвлөгөө өгөх
  • Шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх

3. Судалгаа хийж, үр дүнг танилцуулах

  • Дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийг судалж, төрөлжүүлэх, тэдгээрийг хооронд нь холбох
  • Зах зээлийн судалгаа
  • Шинэ бүтээгдэхүүний судалгаа
  • Хэрэглэгчийн судалгаа
  • Тоног төхөөрөмж, технологийн судалгаа
  • Эрэлт ихтэй бүтээгдэхүүний судалгаа хийх

4. Мэдээллийг сан бүрдүүлэх

  • Монгол улсын нийгэм, эдийн засгийн талаар мэдээллийн бааз бий олгох
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мэдээллийн бааз бий олгох
  • Өдөр тутмын сонин, мэдээллийн электрон бааз бий болгох
  • Номын сан бий болгох /Бизнес, хууль эрх зүй, санхүү, бүртгэл, технологийн г.м чиглэлийн номнууд/

5. Ажлын байраар хангах

  • Салбар бүрийн үйлдвэрлэл эрхлэгчдээс нэг, нэгийг сонгон өөрийн байранд үйлдвэрлэл явуулах
  • БЗД-ийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор нэрийн барааны дэлгүүр нээн ажиллуулж байна.