Баянгол дүүрэг

theme-01

Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар тогтоолыг үндэслэж 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс “Баягол Дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Бидний эрхэм зорилго:

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих замаар үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж төрийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай хүргэхэд эрхэм зорилго оршино.

Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид 

1. Сургалт зохион байгуулах

Бизнесээ хэрхэн хөгжүүлэх сургалт

Төсөл бичих арга зүйн сургалт

Үйлдвэрлэл, технологи, захиалгат сургалт

ХАБЭА, хөдөлмөрийн бүтээмж тооцох сургалт зэрэг сургалтууд зохион байгуулдаг.

2. Инкубацийн үйлчилгээгээр дэмжих 

Мэдээлэл зөвлөгөө өгөх 

Ажлын байраар хангах бойжуулах

Чадавхижуулах сургалтад хамруулах

Нэгдсэн үйл ажиллагаанд хамруулах зэрэг шинэ зах зээлд гаргахад туслах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинээр бизнес эрхэлж байгаа иргэдийг тодорхойлох зэрэг үйл ажиллагаагаа явуулж байна.

3. Үзэсгэлэн худалдаанд хамруулах:

– Дотоод, гадаад үзэсгэлэн худалдаа 

– “Баянгол-Үйлдвэрлэгч” цахим үзэсгэлэн

– Байгууллагад зориулсан үзэсгэлэн худалдаа 

4. Судалгаа явуулах:

Үйлдвэр эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор судалгаа явуулж шинээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг тогтмол бүртгэн авч, цаашид холбогдох мэдээллээр ханган ажиллахад анхаарах зэрэг үндсэн үйл ажиллагааны хүрээнд ажиллаж байна.