Чингэлтэй дүүрэг

“Чингэлтэй Дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Бизнес Инкубатор Төв” нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 94 дүгээр тогтоолоор байгуулагдсан. 

Бидний эрхэм зорилго

Бид шинэ мэдлэг, бодит үр дүн үзүүлэх боломжтой шинжлэх ухааны ололт дэвшилтэт технологи, шинэлэг санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэн чанарын менежментийн стандартад бүрэн нийцсэн зөвлөх үйлчилгээг тасралтгүй сайжруулж хүргэснээр үндэсний хэмжээний компанийг гарган Монгол улсынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулахад бидний эрхэм зорилго оршино.  

Манай байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

  1. Ажлын байр нэмэгдүүлэх:
  • Үйлдвэрлэлийн болон оффисын хөнгөлөлттэй, уян хатан түрээстэй байраар үйлчлэх
  • Зөөврийн ажлын байраар хангах
  1. Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх:
  • Үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр байнгын худалдааны цэг “Алтанжин бөмбөгөр” худалдааны төвд үйлдвэрлэгч нар бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
  • Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, цахим сайтаар дамжуулан сурталчилж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хэрэглэгч, захиалагчтай холбож өгөх зорилгоор гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулж, хамруулах
  1. Сургалт:
  •   Бизнес хөгжил цуврал сургалт, семинар
  •   Хувь хүний хөгжил сургалтууд
  •   Ур чадвар нэмэгдүүлэх цогц сургалтуудад үнэ төлбөргүй хамруулан сертификат олгох
  1. Зөвлөгөө, мэдээлэл:
  •   Мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх
  •   Төсөл, хөтөлбөр боловсруулах талаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах
  •  Үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, инкубацийн үйлчилгээг тус тус үзүүлнэ.