"НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ" НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвНийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвНийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв
11-318547
info@jdu.ub.gov.mn
Нийслэлийн засаг захиргааны 4-р байр

#ЦАГ_ҮЕИЙН_МЭДЭЭ

“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаанд оролцлоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар удирдан явууллаа.
Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих төсөл нь Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, #Жижиг_дунд_үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг өсгөх, иргэдийн амьдрах таатай, эко орчин бүрдүүлэх гэхчлэн олон талын зорилго, зорилтыг багтааж байгаа юм.
Хуралдааны үеэр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-аас “Эмээлт-Шинэ эко парк”-ийн төлөвлөлтийг танилцууллаа. Энэхүү эко парк нь импортыг орлох, экспортын баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байх бөгөөд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хөцийн хоолойд баригдах юм. Нийтдээ 160 га талбайг эзэлсэн уг паркт жилдээ 8.3 сая арьс шир, 22 мянган тонн ноос, найман мянган тонн ноолуур боловсруулж, 10 мянган ажлын байр бий болгохын дээр хоногт 20 мянган тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгаа билээ.

Leave A Comment