"НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ" НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвНийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвНийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв
11-318547
info@jdu.ub.gov.mn
Нийслэлийн засаг захиргааны 4-р байр

#ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАГЧ ЖДҮҮ ЭРХЛЭГЧДЭД ЯПОНЫ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Хөгжлийн шийдэл ТББ байгууллага BEST хөтөлбөрийн хүрээнд “Мора васаби” үр үржүүлгийн төслийг Япон улсын МОРА ЖИ ЭЙ ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. “Мора васаби” төслийн баг васаби буюу халуун чанарын ургамлыг Монгол улсад хоёр жил туршилтын тариалалт хийсэн ба Монгол агрономичид ургамлын дээжид чанарын судалгаа хийсэн юм. Энэ онд васабиг дахин тариалаад ирэх оноос хагас боловсруулан экспортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Монгол улсад шинэ төрлийн ургамал тариалсан арга технологи дээрээ үндэслэн Монголчуудын өргөн хэрэглээний нарийн ногоо болох байцаа, лууван, өргөст хэмх, улаан лооль, бууцай зэргийг тариалах шинэ технолгийг бүрэн боловсруулаад байна.
Нарийн ногоог шинэ технологиор ургуулах, арчлах энэхүү төсөлд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтарч Нийслэлд хүнсний ногооны чиглэлээр ажилладаг ЖДҮҮ эрхлэгчдэд шинэ технологи нэвтрүүлэх, тариалсан ногоог дотооддоо борлуулах сувгийг хөгжүүлэх, цаашлаад экспортод гаргах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд хоёр байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тариаланчдад практик сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын иргэдийг дотоодын нарийн ногоогоор хангах боломжтой тариалангийн парк байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Leave A Comment