"НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ" НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвНийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвНийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв
11-318547
info@jdu.ub.gov.mn
Нийслэлийн засаг захиргааны 4-р байр

#ЖДҮҮ САЛБАРТ ГЕРМАНЫ ТУРШЛАГА, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

  • Нүүр
  • Төсөл хөтөлбөр
  • #ЖДҮҮ САЛБАРТ ГЕРМАНЫ ТУРШЛАГА, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төсөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлаар уулзалт зохион байгууллаа. “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслөөс ЖДҮҮ салбарын мэргэжилтнүүд болон ЖДҮҮ эрхлэгчдийг чадавхжуулахад чиглэсэн олон ажлууд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэхүү ажлын хүрээнд хоёр байгууллага хамтран Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт #шинэ_технологи, #инновацыг_нэвтрүүлэх, гадаад улс орнуудад бизнес аялал зохион байгуулж, туршлага судлах, ЖДҮҮ эрхлэгчдийн дотоод хамтын ажиллагааг сайжруулах, #түншлэлийг_бэхжүүлэх, орон нутгийн ЖДҮҮ эрхлэгчидтэй харилцан туршлага судлах, аялал жуулчлалын салбарын ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах, НЖДҮҮДТ НӨҮГ-ын хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр ажил зохион байгуулахаар боллоо.🙂
 

Leave A Comment