ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ ОРОНД НЬ АХУЙН ГАЗНЫ ҮЙЛДВЭРИЙГ БАЙГУУЛНА.

  • Нүүр
  • Uncategorized @mn
  • ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГТ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ ОРОНД НЬ АХУЙН ГАЗНЫ ҮЙЛДВЭРИЙГ БАЙГУУЛНА.
Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт 16 га талбайг хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн.
Нөхөн сэргээлт хийсэн талбайд хатуу хучилттай, томоохон хэмжээний барилга байгууламж барих боломжгүй бөгөөд хөнгөн чанарын байгууламж барих зэргээр ашиглах боломжтой юм. Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нөхөн сэргээлт хийсэн талбайд хогийн цэгээс ялгарч буй метан хийг зайлуулах хоолойг байрлуулсан. Метан хий зайлуулах хоолойг байрлуулснаар хогоос ялгарч буй метан хийг цуглуулах, цугларсан хийг устгах болоод ахуйн газ үйлдвэрлэх чиглэлээр судалгааны ажил хийх боломжтой.
Тиймээс нөхөн сэргээлт хийсэн талбайдаа ахуйн газ үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах чиглэлээр БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мөн дээрээс нь нарны панелиудыг /нарнаас эрчим хүч татах төхөөрөмж/ байрлуулан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох боломжтой гэж тооцоолж байгаа” хэмээн ярилаа.

Leave A Comment