“НЖДҮҮДТ” НӨҮГ-ЫН ДАРГА Г.ГАНГАМӨРӨН НШУҮИГ-ЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

  • Нүүр
  • Uncategorized @mn
  • “НЖДҮҮДТ” НӨҮГ-ЫН ДАРГА Г.ГАНГАМӨРӨН НШУҮИГ-ЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Тус уулзалтаар байгууллагын чиг үүрэг, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог сайжруулан тус тусын чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх давуу талтай талаар онцоллоо. Мөн технологи ашиглалт, инноваци, цахим худалдааны платформ хөгжүүлэлтийн чиглэлээр ЖДҮҮ эрхлэгчдийг цахимжуулж, нэгдсэн бодлогоор дэмжин хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг бий болгох зорилготой iUB аянд манай байгууллага нэгдэн ажиллахаар боллоо.
iUB буюу Инновацлаг Улаанбаатар аян нь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой.

Leave A Comment