“Эрүүл мэндийн байгууллагуудад” дэмжлэг үзүүллээ.

2021.07.07

“Жижиг дунд үйлдвэр, үйчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болон НИТХ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан, эмэгтэй төлөөлөгчид хувиасаа санхүүжилтийг нь гарган,  нийгмийн хариуцлагын хүрээнд Корона вирусын цар тахалтай хүнд цаг үед  дүүргүүдийн Нэгдсэн Эрүүл Мэндийн Байгууллагуудад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн болон цэр соруулах аппарат нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг өгсөн нь цагаа олсон тусламж дэмжлэг боллоо.

НИТХ-ын төлөөлөгч, Г.Гангамөрөн хэлэхдээ: Манай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл” нь 8 эмэгтэй төлөөлөгчтэй бөгөөд Нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллах чиг үүрэг бүхий “Эмэгтэйчүүдийн зөвлөл” билээ.

Өнөөдөр бид Коронавирусын цар тахалтай хүнд цаг үед дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч, амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 ширхэг тоног төхөөрөмжүүдийг гардуулж, чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүллээ.

Цаашид ААН байгууллагууд, хувь хүмүүстээ хандан хэлэхэд хүнд хэцүү цаг үед эмч, эмнэлгийн ажилтнуудад урам өгч, дэмжиж ажиллахыг уриалж байна.

Leave A Comment