Бүтэц зохион байгуулалт

  • Нүүр
  • Бүтэц зохион байгуулалт
Бүтэц зохион байгуулалт

Хүний нөөцийн ил тод байдал

Ажлын байрны нээлттэй зар тавьж, төрийн албан хаагчын анкетаар бөглүүлэн, сонгон шалгаруулт хийж, хүний нөөцийг бүрдүүлэн ажилладаг.

Манай хамт олон
Салбар, салбарын тэргүүний шилдэг залуусаас бүрдсэн баг, хамт олон ЖДҮҮ эрхлэгчдэд туслан ажиллаж байна
НЖДҮҮДТ-ийн дарга
k

Г.Гангамөрөн

НЖДҮҮДТ-ийн дарга
Ерөнхий менежер
Soft Skills ментор: Мөнх-Од

Т.Мөнх-Од

Ерөнхий менежер
Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга
tsenguun-02

Д.Цэнгүүн

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга
Төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга
monhjargal-01

М.Мөнхжаргал

Төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга
Дүүрэг хариуцсан мэргэжилтэн
ЖДҮҮ ментор: Дүгэрсүрэн

Д.Дүгэрсүрэн

Дүүрэг хариуцсан мэргэжилтэн
Сургалт хариуцсан мэргэжилтэн
dulamsuren-01

А.Дуламсүрэн

Сургалт хариуцсан мэргэжилтэн
Төсөл, хөтөлбөр харицсан мэргэжилтэн
ser-od-01

Н.Сэр-Од

Төсөл, хөтөлбөр харицсан мэргэжилтэн
Дүүрэг хариуцсан мэргэжилтэн
duurenjargal-02

М.Дүүрэнжаргал

Дүүрэг хариуцсан мэргэжилтэн
soyol-01

saran-02

oyuntamir-02

monhtsetseg-01

jaynsuren-01

enhjin-04

ЖДҮҮ ментор: Энхболд

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс

Байгууллагын чиг үүрэгт нийцсэн олон талт судалгаа хийх, байгууллагын дотоод болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн сургалт, мэдээллийг зохион байгуулах, зөвлөгөө өгөх, байгууллагын маркетингийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан мэдээлэх үүрэг бүхий хэлтэс болно. Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төсөл, хөтөлбөр инновацийн хэлтэс

Байгууллагын чиг үүргийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор гадаад болон дотоодын байгууллагаас санхүүжилт авах, бие даан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинийг эрэлхийлэх зорилго бүхий хэлтэс болно. Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Захиргаа удирдлага, төлөвлөлтийн хэлтэс

Захиргаа удирдлага, төлөвлөлтийн хэлтэс нь байгууллагын удирдлагуудын болон удирдах дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахад Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам бусад дүрэм, журмыг мөрдүүлэх, ажиллагсдын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий хэлтэс юм. Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Гадаад, дотоодын байгууллагууд болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын чиг үүргийн хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, бараа, ажил, үйлчилгээг олон нийтэд таниулах үүрэг бүхий хэлтэс юм. Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.