Бүтэц орон тоо



2017 оны 04 сарын 04-ний өдөр                        Дугаар А/178                                  Улаанбаатар хот




Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай


       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


       1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/931 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын бүтэц, орон тоо”-ны “Захиргааны албаны дарга” гэснийг “Үзэсгэлэн худалдаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчилсүгэй.





                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                     С.БАТБОЛД