Мэндчилгээ


Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчид та бүхэн маань Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн цахим хаягаар зочилж буйд талархал илэрхийлэн энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Нийслэл хотынхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Манай байгууллага нь үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих сургалт зохион байгуулах, хууль эрх зүйн мэдээллээр хангах төрөөс явуулж буй бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн бизнес эрхлэхээр зорьж буй аж аж ахуй нэгж иргэдийн гарааны бизнесийг бүрэн дэмжих болно.

 Та бидний хамтын ажиллагаа, идэвхи, зүтгэл таны үйлдвэрлэлийг хөгжүүлэн урагшлуулах чухал хөшүүрэг байх болно.


Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч та бүхэнд манай төвийн үүд хаалга үргэлж 

нээлттэй байх болно