Хамтын ажиллагаа

BEST хөтөлбөр

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

  • ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх
  • ЖДБ-ийн компаний засаглалыг сайжруулах
  • ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах
  • ЖДБ-ийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийж гүйцэтгэх
  • Цаашид тогтвортой хөгжих боломжтой боловч санхүүжилт авах чадамжгүй гарааны болон жижиг бизнесүүд, ТББ-уудад бичил санхүүжилт олгох хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. 

Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа:

  • ЖДБ-үүдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • ЖДБ-үүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх
    ЖДБ-ийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • ЖДБ-ийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадвахжуулах, дотоод хяналт, хариуцлага, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах.

                                                                                                      

БНХАУ, ӨМӨЗО-НЫ БАЯННУУР ХОТЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ХОРОО

Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны салбар хороо буюу Хятадын Олон Улсын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Өвөр Монгол дахь салбар нь 1981 онд байгуулагдсан. 2002 онд өөртөө засах орны намын хороо,засгийн газрын зөвшөөрлөөр бие даан байгуулагдсан бөгөөд товчилсон нэр нь ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо гэдэг, өөртөө засах орны удирдалгаас хариуцаж ажилладаг танхимын зэргэлэлтэй байгууллага болноо.

ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо нь Засгийн газрын зөвшөөрөгдсөн гадаад худалдаа эдийн засаг,хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага бөгөөд гадаадад нээлттэй,гадаад худалдаа эдийн засаг,хөрөнгө оруулалтыг дэмжих ажил хийж гүйцэтгэдэг. Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны 2010 онд батлагдсан <ХОУХДХ-ын орон нутгийн болон салбар хороодын ажлын дүрэм> -ийн дагуу ӨМӨЗО-ны зөвшөөрлөөр 2011 оны 7 сард албан ёсоор нэрээ өөрчлөн Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО дахь салбар хороо болгон өөрчилжэй. Англи хэл дээрх нэр нь China Council for the Promotion of International Trade Inner Mongolia Autonomous Region Committee. Тус хороо нь бизнесийн төлөөлөл,байгууллага,нийгэмлэг,аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдэнэ. Өвөрмонголын Олон Улсын Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь Хятадын Олон Улсын Бизнес Эрхлэгчдийн Холбооны гишүүн. ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо нь одоогоор нийт 14 салбар хороодтой.

 

  • Уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх
  • ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн чиглэлийн ЖДҮ эрхлэгчдэд боломжтой

 

БИЗНЕС  ПРОФЕШИНАЛС  НЕТВОРК BPN САНТАЙ ХАМТАРЧ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭНЭ

Швейцарийн холбооны улсад төвтэй “Бизнес Профешиналс Нетворк” (BPN) сан, МҮХАҮТ хооронд хамтран ажиллах Санамж бичигт МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, BPN-с итгэмжлэгдсэн төлөөлөгч Маркус Эппер нар гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдэд бизнесээ амжилтад хүргэхэд шаардлагатай мэдлэг олгох сургалт, зөвлөгөө өгөх, туршлага солилцох уулзалт, бизнесийг дэмжсэн эвэнтүүд зохиогдох юм.

  • Үндсэн 4 үйл ажиллагаа: Бизнес көүчинг, Бизнес академи, Санхүүжилт, Бизнес эрхлэгчдийн нийгэмлэг
  • Тухайн ЖДҮҮ-ийн салбарууд дах Швейцар улсын мэргэжилтэнгүүд ирж, бодит туршлагаасаа хуваалцан, зөвөлгөө өгдөг
  • Энэ улиралдаа багтаан, ”Хаан Банк”-тай хамтран тоног төхөөрөмжийн зээл өгөх төлөвтэй байгаа

СОЛОНГОСЫН ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ АГЕНТЛАГ

КОТРА нь дэлхийн олон улсад өөрийн салбартай ба гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах мөн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудад экспортлоход нь туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилладаг.

  • 2013 онд байгуулагдсан, 123 салбартай, Төрийн байгууллага
  • БНСУ-с бараа бүтээгдэхүүн импортлох, ЖДҮҮ эрхлэгчдийг хөрөнгө оруулах боломжтой түншүүдтэй холбох ажлыг хийж гүйцэтгэдэг.
  • ”Credit Score”-ийг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах
  • GPP арга хэмжээнд Нийслэлийн хэмжээний төслийг бичиж, оролцох
  • Худалдааны салбарын кластер зохион байгуулж, хамтран ажиллах
  • Цаашид ЖДҮҮ салбарын хөгжлийн талаарх төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааг эхлүүлэх

НҮБ-ИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага бөгөөд 2018 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Техникийн туслалцаа хэлбэрээр төрийн болон төрийн бусад байгууллагуудтай хамтран ХАА болон МАА салбарт төсөл хэрэгжүүлдэг.

  • Credit Score системийн судалгаатай хамтын ажиллагааг эхлүүлэх
  • Олон Улсын Чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэх /WB Экспортыг дэмжих төсөл/
  • Бусад төсөл хөтөлбөрүүд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагч нартай зуучлах. Тухайлбал: Австралийн элчин сайд болон Туркийн элчин сайд TIKA байгууллагатай холбож өгөх.

Үндэсний хөгжлийн газартай хамтран “Хувийн хэвшлийн салбар дахь өргөн хүрээтэй эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл

  1. Зорилтууд: – Эдийн засгийн бодлого
  2. Зорилт – Сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээг хамруулсан 1 цэгийн төвүүдийг бий болгох
  3. Зорилт – Сонгогдсон грүпт мэдлэг, инноваци, шинэ санаа шийдлүүдийг бий болгох
  4. Голлох салбар: Аялал жуулчлал, хөдөө аж ахуй
  • ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвөлгөө хамтран зохион байгуулах
  • ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар стандарт болон гадаадын зах зээлд амжилттай нэвтрүүлэх зэрэгч чиглэсэн бизнесийн сургалт, зөвөлгөө, coaching, зөвлөх үйлчилгээ хамтран зохион байгуулах