Төсөл хөтөлбөр

Төсөл хөтөлбөр

Хэлтсийн танилцуулга
Эрхэм зорилго
Алсын хараа
Хэрэгцээ шаардлага
Үйл ажиллагааны төрлүүд
Одоогийн төсөл, хөтөлбөр

Хэлтсийн танилцуулга

Төсөл, хөтөлбөр инновацийн хэлтэс

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, энэ хүрээнд Олон Улсын байгууллагуудтай хөрөнгө оруулалт болон бусад олон талт чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, ЖДҮҮ эрхлэгчдийн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэр эрхлэгчдийг нээн илрүүлэх, улмаар дотоодын зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлж, шаардлагатай мэдээлэлээр хангах, үндсэн чиг үүрэгтэйгээр Төсөл, хөтөлбөр инновацийн хэлтэс нь 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Эрхэм зорилго
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд санхүүгийн болон техник туслалцааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мэдээллийн болон инкубацын үйлчилгээ үзүүлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрхэм зорилго оршино.

Алсын хараа
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх.

Хэрэгцээ шаардлага
• Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 90 орчим хувь нь бичил бизнес эрхлэгчид байна.
• Улсын хэмжээний нийт ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байна.
• Нийслэлийн ЖДҮҮ-ний салбарт нийт хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувь, Нийслэлийн нийт хүн амын 40 хувь нь хамаарч байна.
• Эдийн засгийн чухал ач холбогдолтой ЖДҮҮ-ний салбарын үйл ажиллагааг тогтворжуулж, хөгжүүлэхэд төрийн бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна.

Үйл ажиллагааны төрлүүд
   – Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
   – Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
   – Зөвлөгөө мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ
   – Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтууд

Одоогийн хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр:

BEST хөтөлбөр

 

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн “Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд:

       ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх

       ЖДБ-ийн компаний засаглалыг сайжруулах

       ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах

       ЖДБ-ийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийж гүйцэтгэх

   Цаашид тогтвортой хөгжих боломжтой боловч санхүүжилт авах чадамжгүй гарааны болон жижиг бизнесүүд, ТББ-уудад бичил санхүүжилт олгох хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

 

Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа:

  • ЖДБ-үүдэд зориулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн менежмент, бизнес төлөвлөлтийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

  • ЖДБ-үүдэд зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх

  • ЖДБ-ийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх

  • ЖДБ-ийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадвахжуулах, дотоод хяналт, хариуцлага, санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах.