Судалгаа

Судалгааны зорилго, чиглэлийн хүрээнд:

Судалгаа нь ЖДҮҮ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлага тодорхойлох, жижиг дунд бизнесийн зах зээл дээр өрсөлдөх чадамж болон цаг үеийн хөгжлийн чиг хандлага, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлтийн шинж чанар, нийлүүлэлтийн байдал, жижиг дунд бизнесийн нөхцөл боломж, ЖДҮҮ эрхлэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийн сан зэрэг мэдээллийг цуглуулах, бий болгох тасралтгүй үйл ажиллагаа юм.

Энэхүү мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллийг шинжлэх үйл ажиллагаа нь тухайн салбар эсвэл ЖДҮҮ эрхлэгчдийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг тодруулах төдийгүй ЖДҮҮ-ний бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн өөрчлөлт, шинэчлэлт хийх, худалдан авалтын нэмэлт үйлчилгээнүүд, урамшууллын бодлого зэрэг шийдвэр гаргахад ашиглагдаж байдаг.

Манай байгууллагаас авч буй судалгааны төрлүүд:

  • Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа
  • Төсөл хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаатай холбогдолтой судалгаа
  • ЖДҮҮ эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа
  • Зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” /НӨҮГ/ 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг төгөлдөржүүлэх ажлын хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа.

Энэхүү судалгаа нь Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн  үүссэн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлох судалгаа юм.

Таны өгсөн мэдээллийг бид Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу чанд хадгалах бөгөөд судалгааны үр дүнг танилцуулахад таны нэр, бизнесийн үйл ажиллагааны талаар тухайлан дурдахгүй.

Та манай судалгааны асуулга болон агуулгатай танилцахыг хүсвэл доорх линкээр орж танилцана уу.