Зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээ

Нийслэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг, туслалцаа эрж хайхаасаа урьдаж, өөрийн бизнес нь эрэлттэй, амжилт олох эсэхийг танин мэдэх нь зүйтэй гэдгийг зах зээлийн өнөөгийн байдал, бизнесийн өрсөлдөөн өнөөдөр бэлхнээ илтгэж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийг чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллахад зөвлөх үйлчилгээ маш чухал гэдгийг төр, засгийн түвшинд болон бизнес эрхлэгчдийн хувьд ч мөн ойлгох болсон. 

НЖДҮҮДТөвийн зөвлөх үйлчилгээний гол зорилго нь мэдлэг, мэдээлэл дутмаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг мэдээлэлжүүлэх, мэдлэгт тулгуурласан мэдээллээр хангах, тэдний алдаа, дутагдлыг нээн илрүүлж, олон улсын стандартад нийцхүйц мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. ЖДҮҮ эрхлэгчдийн ур чадвар, бүтээмж дээшилж, үйлдвэрлэл хөгжиж, экспортод гархын үндэс нь сайн зөвлөх болон дасгалжуулах үйлчилгээ юм.

Манай төв зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хуулийн  этгээд, хувь хүмүүс, сайн дурын олон улсын байгууллагтай хамтран мэргэжлийн зөвлөх, дасгалжуулах үйлчилгээгээр нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдээ ханган ажиллаж байна. Тиймээс “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” гэсэн ойлголтыг хуульчилж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэдэг үүднээс 2019 оны 6-р сарын 6-ны өдөр батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Жижиг, дунд үйлдвэрийн цар хүрээ, хөгжлийн үе шат, бүс нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө, гадаад зах зээлд нэвтрэх чадамж, техник, технологийн байдлыг нь харгалзан бизнесийн зөвлөх үйлчилгээ явуулахад дэмжлэг үзүүлнэ, энэ төрлийн үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлж болно” гэж заасан байдаг.  

Зөвлөх үйлчилгээний төрлүүд:

Стратегийн зөвлөх үйлчилгээ /Strategy Consulting/
Бизнесийн зөвлөх үйлчилгээ /Business Consulting/
Санхүүгийн зөвлөх үйлчилгээ /Financial Consulting/
Мэдээлэл, технологийн зөвлөх үйлчилгээ /Information Technology Consulting/
Менежментийн зөвлөх үйлчилгээ /Management Consulting/
Борлуулалтын зөвлөх үйлчилгээ /Sales Consulting/
Маркетингийн зөвлөх үйлчилгээ /Marketing Consulting/
Брэнд хөгжүүлэлтийн зөвлөх үйлчилгээ /Brand Consulting/
Экспортын зөвлөх үйлчилгээ /Export Consulting/