Үйл ажилллагааны ил тод байдал

  • Нүүр
  • Үйл ажилллагааны ил тод байдал
НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ

Ил тод байдал

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв нь  “мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” болон  “эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Бид үйл ажиллагаандаа “үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал”, “хүний нөөцийн бодлогын ил тод байдал”, “төсөв, санхүүгийн ил тод байдал”, “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал” зэрэг ил тод байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгож, дотоод орчиндоо сургалт, арга зүйн зөвлөгөөг тогтмол зохион байгуулан ажилладаг.


Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төвийн цахим хуудасны /www.jdu.ub.gov.mn/ үйл ажиллагааг төрийн байгууллагын вэб сайтад тавигдах MNS6285-2011 стандартын дагуу хийж, тогтмолжуулан, мэдээллийг шинэчлэх, ЖДҮҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хэрэгцээт мэдээллээр ханган, төвийн үйл ажиллагаа, шинэчлэлт, өөрчлөлт, зохион байгуулсан арга хэмжээ, сургалт болон зөвлөх үйлчилгээ, өдөр тутмын мэдээллийг тухай бүр оруулж нийтэд түгээн ажилладаг. Цахим хуудасны эхний “Нүүр” хэсгийн холбоо барих буланд зөвлөгөө авах, мэдээлэл хүлээн авах, байгууллагын хаяг, харилцах утасны дугаарыг, төвийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа хэлтэс тус бүрээр тодорхой байрлуулсан. Үйл ажиллагаа хариуцсан албан хаагчийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг мэдээллийн самбарт ойлгомжтой байрлуулан тухай бүр шинэчилж байна. Төвөөс явуулдаг судалгаа, сургалт, үзэсгэлэн, төсөл хөтөлбөр, арга хэмжээ зэрэг мэдээллийг үйл ажиллагаа хэсэгт байрлуулсан. НЖДҮҮДТ төвийн хэвлэмэл танилцуулга, тараах материалыг цахим хувилбарт шилжүүлэн ЖДҮҮ эрхлэгчид шууд татаж авч хэрэглэх боломжтой болгож өгсөн.

Мэдээ мэдээлэл хэсэгт байгуулагын төлөвлөгөө, тайлан биелэлт, сул орон тооны зар, хүний нөөцийн стратеги, ёс зүйн дүрэм (төрийн албан хаагчын), сургалт (хүний нөөцийг чадавхижуулах 2021 оны төлөвлөгөөний биелэлт),  төсөв  санхүүгийн ил тод байдлын хүрээнд санхүүгийн тайлан, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тайлан, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, тухайн жилийн төсөвт орсон нэмэлт болон өөрчлөлт, цалингын зардлаас бусад 5сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий орлого,зарлага мөнгөн гүйлгээ, төсвийн байгуулагын батлагдсан төсөв,гүйцэтгэл,хэтрэлт,хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт, дараа жилийн төсөвийн хамт мэдээлэл бэлтгэн оруулж байна.

ИЛ ТОД БАЙДАЛ НЬ МАНАЙ ТӨВИЙН АМЖИЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭС ЮМ