Үзэсгэлэн худалдаа

  • Нүүр
  • Үзэсгэлэн худалдаа

Үзэсгэлэн худалдаа

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлд таниулан сурталчилах, хэрэглэгч захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах замаар гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаа зохион байгуулан үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан ажиллаж байна. Улаанбаатарт үйлдвэрлэв дэд хөтөлбөрийн хүрээнд “Дээлтэй Монгол наадам”, “Даншиг наадам-Хүрээ цам”, “Улаанбаатарт үйлдвэрлэв”;  Гадаадын үзэсгэлэн худалдааны хүрээнд “Монгол хятадын үзэсгэлэн худалдаа”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын үзэсгэлэн худалдаа”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Олон улсын үзэсгэлэн худалдаа”, “БНХАУ-ын Манжуур хотын Олон улсын үзэсгэлэн худалдаа” зэрэг үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж, ЖДҮҮ эрхлэгчдийг амжилттай хамруулж ажиллаж ирсэн билээ.

Гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд орох хүсэлтэй ААН, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, бүртгэлжүүлэн ажиллаж байгаа тул хамрагдах хүсэлтэй ЖДҮҮ эрхлэгчид 11318547 утсаар болон манай цахим хаягуудаар холбогдож бүртгүүлнэ үү.

/Цар тахлын нөлөөгөөр дотоодын үзэсгэлэн худалдаа зохиогдох үйл ажиллагааны тов гараагүй байгаа болно./

2021 оны 5-р сард зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэн худалдаа
CHPE Shanghai 11.05.2021 - 13.05.2021
Biofach China 12.05.2021 - 14.05.2021
Guangzhou Entertainment Technology 08.05.2021 – 11.05.2021