Сургалт

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ СУРГАЛТ

Сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдах элсэлтийн хугацааны тов, бүртгэлийг НЖДҮҮДТ-ийн цахим болон сошиал хуудсаар зарлан явуулж байна. 

ЖДҮҮ эрхлэгчдийн багц сургалтын агуулга:

  • Манлайлал, хувь хүний хөгжлийн сургалтын багц
  • Маркетингийн сургалтын багц
  • Менежментийн сургалтын багц
  • Бизнес сургалтын багц
  • Хүний нөөцийн сургалтын багц
  • Санхүүгийн сургалтын багц
  • Төсөл хөтөлбөр боловсруулах,
  • Тендерийн сургалтын багц

2021 оны сургалт, хөгжлийн төлөвлөгөөний бүтэц:

  • Бүртгэл (14 хоног)
  • Түвшин тогтоож, ангилах (4 хоног)
  • Шатласан сургалт (3 сар)
  • Баталгаажсан сертификат (3 хоног)
  • Ментор хөтөлбөр (3 сар)

Манай байгууллагын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс нь ЖДҮҮ эрхлэгч нарт зориулсан бүх төрлийн сургалтуудыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны сургалтын хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.

“ЖДҮҮ АКАДЕМИ 2021” БАГЦ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн эрхэм зорилго

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бизнест зөвлөх, сургах замаар органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем бий болгож үнэ цэнийг бүтээнэ.

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн алсын хараа

ОУ-ын чанар стандарттай  сургалт хөгжлийн академи байх.

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн үнэ цэнэ

“НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО”-оор үйл ажиллагаагаа явуулж, үр дүнг хэмжинэ. Гүйцэтгэлийн төгөлдөршилд хүргэх менежментийн тогтолцоог нэвтрүүлж ажиллана.

  • Стратегийн хэрэгжүүлэлт
  • Процессийн сайжруулалт
  • Стратеги төлөвлөлт
  • Ажилтнуудын өндөр оролцоотой соёл
  • Гүйцэтгэлийн хэмжилт

Хэрэгцээ, шаардлага

        Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид нэг түвшиндээ ажиллаад 10 ба түүнээс дээш жил болсон компани, аж ахуйн нэгжүүд их байна. Тиймээс ЖДҮҮ академи хөтөлбөрөөр шатлал гаргаж, бизнес эрхлэгчдийг сургалт хөгжлөөр ханган дараагийн түвшинд гаргах нэн шаардлагатай байна. “ЖДҮҮ академи” багц сургалтын хөтөлбөрт 3-6 сарын турш үе шаттай хамрагдсанаар бизнес нь дараагийн шатанд гарна гэж үзэж байна. Ингэснээр Засгийн Газраас хэрэгжүүлж буй санхүүжилтийн дэмжлэг эзнээ олж, үр ашигтай ажиллах, цаашлаад Нийслэлийн эдийн засагт томоохон үр өгөөж өгөх зэрэг үр дүнгүүд гарна.

Багц сургалтууд

  • Бизнесийн удирдлагад мэргэшүүлэх багц сургалт
  • Маркетингийн удирдлагад мэргэшүүлэх багц сургалт
  • Үйлдвэрлэлийн менежментийн удирдлагад мэргэшүүлэх багц сургалт
  • Үйлчилгээний менежментийн удирдлагад мэргэшүүлэх багц сургалт
  • ЖДҮҮ-ний аж ахуйн нэгжийн хүний нөөцийг чадваржуулан дэмжих багц сургалт /Soft skill study/
  • Санхүүгийн менежментэд чадваржуулах багц сургалт
  • ЖДҮҮ эрхлэгчийг цахимаар ажиллах чадварыг дэмжих сургалт

 “Export UB” багц сургалт