Бүтэц зохион байгуулалт
Хүний нөөцийн ил тод байдал
Ажлын байрны нээлттэй зар тавьж, төрийн албан хаагчын анкетаар бөглүүлэн, сонгон шалгаруулт хийж, хүний нөөцийг бүрдүүлэн ажилладаг.

Сургалт, судалгаа, маркетингийн хэлтэс
Байгууллагын чиг үүрэгт нийцсэн олон талт судалгаа хийх, байгууллагын дотоод болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн сургалт, мэдээллийг зохион байгуулах, зөвлөгөө өгөх, байгууллагын маркетингийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан мэдээлэх үүрэг бүхий хэлтэс болно. Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төсөл, хөтөлбөр инновацийн хэлтэс
Байгууллагын чиг үүргийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор гадаад болон дотоодын байгууллагаас санхүүжилт авах, бие даан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинийг эрэлхийлэх зорилго бүхий хэлтэс болно.
Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Захиргаа удирдлага, төлөвлөлтийн хэлтэс
Захиргаа удирдлага, төлөвлөлтийн хэлтэс нь байгууллагын удирдлагуудын болон удирдах дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахад Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам бусад дүрэм, журмыг мөрдүүлэх, ажиллагсдын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий хэлтэс юм.
Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
Гадаад, дотоодын байгууллагууд болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын чиг үүргийн хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, бараа, ажил, үйлчилгээг олон нийтэд таниулах үүрэг бүхий хэлтэс юм.
Тус хэлтэс нь бүтэц, зохион байгуулалтын хувьд 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.