Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Ням, 11 сарын 18

"УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2018" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Хэвлэх

Нийслэлийн Засаг даргын санаачилагаар “Улаанбаатарт үйлдвэрлэв”   дэд хөтөлбөрийг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран  2018 оны 10 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвийн  үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгууллаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдааны онцлог давуу тал нь нийт хамрагдсан 168 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг талбайн түрээсийн төлбөргүйгээр 3 өдрийн турш өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгосон төдийгүй бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байсан нь хүрэлцэн ирсэн зочид төөлөөлөгчид, худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн өгч буй сэтгэл ханамжийн түвшин өндөр байгаагаас харагдаж байлаа.

Цаашид нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр борлуулалтыг дэмжих шат дараалсан олон удаагийн арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэйг хүрэлцэн ирсэн үйлчлүүлэгчид, үзэсгэлэн худалдаанд хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчдийн сэтгэл ханамжийн түвшингээс харж болохоор байсан.

Сэтгэгдэл үлдээх