Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Ням, 11 сарын 18

10 сарын 23-ны өдөр эхлэх "ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖМЕНТ" сургалтанд урьж байна

2018-10-18 | 1061 | 0
Хэвлэх

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд болон үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулан зохион байгуулдаг "Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент" сэдэвт сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 23-25-ний өдрүүдэд 10:00-14:00 цагцагийн хооронд зохион байгуулах тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна.

 

Сургалтанд Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент гэж юу болох, Чанарын нэгдсэн удирдлага, Кластерийн менежмент, Бүтээгдэхүүний төсөл зохиомж, Процессийн сонголт гэх мэт үйлдвэрлэлтэй холбоотой бусад сэдвүүд багтсан. 

Онцлог: Үнэ төлбөргүй, сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 23-25-ний өдрүүдэд 10:00-14:00 цаг хүртэл 3 өдөр үргэлжлэх сургалтын хөтөлбөртэй

 

Хаана: Нийслэлийн Засаг Захиргааны IV байр /Хуучнаар шилэн Улаанбаатар банкны байр/ 2 давхарт Нийслэлийн ЖДҮ-сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд болно

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Та сургалтанд суухаар шийдсэн бол урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй заасан цагт, заасан газарт ирэхэд л хангалттай

Холбоо барих: 11-318547, 99338314

Сэтгэгдэл үлдээх