Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Ням, 11 сарын 18

"УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2018" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2018-10-10 | 3840 | 0
Хэвлэх

              Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан "Улаанбаатарт үйлдвэрлэв" дэд хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор тус үзэсгэлэн худалдааг 2018 оны 10 дугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд талбайн түрээсгүйгээр зохион байгуулагдана.

      Жич: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн зүгээс  гэрээний үүргийн биелэлтийг чанд сахиж чадах үйлдвэр эрхлэгчидтэй гэрээ байгуулна.

БҮРТГЭЛ: 2018 оны 10 дугаар сарын 15-23-ны өдрүүдэд: /Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байр /НЗЗ-ны 4-р байр 6 давхарт 608 тоот

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Аж ахуй нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар

- Хувь хүний иргэний үнэмлэхний хуулбар

- Байгууллагын бүтээгдэхүүний танилцуулга дэлгэрэнгүй

- Худалдах үнийн жагсаалт

ТӨЛБӨР: 

- Талбайн түрээс байхгүй

ХОЛБОО БАРИХ: 11-318547

Сэтгэгдэл үлдээх