Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Ням, 11 сарын 18

10 дугаар сарын 16-нд эхлэх "Маркетинг менежмент" сургалтанд урьж байна

2018-10-10 | 1451 | 0
Хэвлэх

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс  2018 оны 10-р сарын 16-18-ний өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд "Маркетинг менежмент" сургалтыг зохион байгуулах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.

            Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой тус сургалтаар орох сэдвүүд:

- Хэрэглэгчийн зан төлөв

- Маркетингийн судалгаа, шинжилгээ

- Маркетингийн иж бүрдэл

- Үйлчилгээний маркетинг

- Бизнес загвар

 

Онцлог: Үнэ төлбөргүй, сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 16-18-ний өдрүүдэд 09:00-13:00 цаг хүртэл 3 өдөр үргэлжлэнэ.

Хаана: Нийслэлийн Засаг Захиргааны IV байр /Хуучнаар шилэн Улаанбаатар банкны байр/ 2 давхарт Нийслэлийн ЖДҮ-сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд болно

Хэрхэн бүртгүүлэх вэ?: Та сургалтанд суухаар шийдсэн бол урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй заасан цагт, заасан газарт ирэхэд л хангалттай

Холбоо барих: 11-318547,  99338314

Сэтгэгдэл үлдээх