Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Ням, 11 сарын 18

ТӨСӨЛ БИЧИХ АРГАЧЛАЛ СУРГАЛТАНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

2018-09-06 | 1778 | 0
Хэвлэх

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс  Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадвар эзэмшүүлэх зорилтын хүрээнд  зохион байгуулагддаг “Төсөл бичих аргачлал” сургалтыг 2018 оны 09 дугаар сарын 11-наас 13-ны өдрүүдэд 0900 цагаас 1300 цагийн хооронд зохион байгуулагдах тул сонирхсон үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар та:

·         Бизнес эрхлэгч гэж хэн болох

·         Төсөл гэж юу вэ

·         Төсөл бичих аргууд

·         Төслийн маркетинг

·         Өөрийн өртгөө тооцох аргачлал

·         Төслийн үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн тухай

·         Бүтээмжийн тухай ойлголтууд

·         Анхан шатны санхүү бүртгэлийн аргачлал гэх мэт төслийн талаар ойлгомжтой цэгцтэй мэдлэг мэдээллүүдийг авах боломжтой .

Онцлог: Үнэ төлбөргүй, төгсөгчдөд сертификат олгоно 

Хэзээ:2018 оны 09 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд

Хаана:Нийслэлийн Засаг захиргааны IVбайрны /хуучнаар Улаанбаатар банкны шилэн байр/ 2 давхрын Нийслэлийн ЖДҮ-сургалтын танхимд болно.

Сэтгэгдэл үлдээх