Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Ням, 11 сарын 18

Хэрэглэгч та бүхнийг "Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна

2018-08-31 | 129 | 0
Хэвлэх

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан "Улаанбаатарт үйлдвэрлэв" дэд хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах, хэрэглэгч захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор тус үзэсгэлэн худалдааг 2018 оны 08 сарын 31-ээс 09 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийн хичээлийн шинэ жилд зориулсан бүтээгдэхүүнүүд болон намар цагт тохиромжтой хувцас пальто, бэлэг дурсгал, гар урлал, хүнс, ноос ноолуур, модон эдлэл, эм бэлдмэл гээд олон нэр төрлийн хэрэгцээт бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа бөгөөд хэрэглэгч та бүхнийг эдгээр өдрүүдэд 11:00-20:00 цагийн хооронд Мишээл Экспо төвд ирж дотоодын үйлдвэр эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнтэй танилцахыг урья. 

Сэтгэгдэл үлдээх