Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Бямба, 12 сарын 15

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ЧИГЛЭСЭН ТӨСЛИЙН ЗЭЭЛ -2018” УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-26 | 2028 | 0
Хэвлэх

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй банкны үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах, шинэ мэдлэг мэдээллээр хангах, банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авахад тулгамдаж буй асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор "Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв" Хаан банктай хамтран 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд Хаан банк цамхагт бизнес уулзалтыг зохион байгуулав. Хаан банкаар дамжин олгогдож буй Төслийн зээлүүдийн ерөнхий танилцуулгуудын талаар Хаан банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын төслийн зээлийн ахлах менежер Ж.Гантөмөр танилцууллаа. Түүний дараа “Экспортыг дэмжих төсөл” –ийн танилцуулгыг Дэлхийн банкны төслийн ажилтнууд, “Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилт” төслийн зээлийн талаарх мэдээллийг Хаан банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын төслийн зээлийн менежер Э. Булганчимэг танилцуулав. Төслийн зээлүүдийн танилцуулгын дараа үйлдвэр эрхлэгчид хоорондоо танилцан, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс төлөөлөн оролцсон мэргэжилтэн болон Хаан банкны харилцааны менежрүүдээс үйлдвэр эрхлэгчид ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авлаа.

Сэтгэгдэл үлдээх