Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Мягмар, 10 сарын 16

"Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана

2017-11-09 | 971 | 0
Хэвлэх

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зохион байгуулж байгаа "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид сурч буй оюутнууд та бүхнийг урьж байна.

ЗОРИЛГО: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрүүдэд /Жижиг дун үйлдвэрийн тухай хуулийн 5-р зүйлд зааснаар/ тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг оновчтойгоор шийдэх гарцуудыг нээн илрүүлэх болон оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлэхэд оршино.

Эрдэм шинжилгээний ажлын сэдвийн хүрээнд:

  • Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замууд
  • Нийслэлд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн асуудлууд
  • Нийслэлд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн дэмжих бодлого, зохицуулалтууд
  • Нийслэлд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар
  • Нийслэлд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар стандарт

дээрх сэдвүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллээ ирүүлнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиудын бакалаврын түвшинд суралцаж буй өдрийн ангийн оюутнууд /3 хүртэлх хүнтэй баг бүрдүүлэн оролцож болно/

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 2017 оноос хойш хийгдсэн судалгааны материал, мэдээлэлд тулгуурлах
  • Судалгаатай холбоотой график, зураг, зураглал, хүснгэтийг оновчтой хийж, өгүүллийн үндсэн хэсэгт түлхүү ашиглах
  • Шинжлэх ухааны болон логик үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
  • Онол, практикийн ач холбогдолтой байх
  • Судалгааны цар хүрээг оновчтой тодорхойлсон байх
  • Санаагаа тодорхой дэвшүүлсэн байх
  • Хэт нэг талыг баримтлахгүй байх
  • Эрдэм шинжилгээний өгүүллийн бичиглэлийн дараалал
  • Сэдвийн нэр /мөр голлосон, Bold, 14pt/
  • Зохиогчийн нэр, сургууль анги /мөр голлосон/
  • Удирдагч багшийн нэр, эрдмийн цол,  /мөр голлосон/
  • Хураангуй /250 үгээс ихгүй/
  • Түлхүүр үг
  • Оршил
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт /зөвлөмж хэсгийг багтаана./
  • Ашигласан материалын жагсаалт
  • Зохиогчийн тухай – Сурдаг сургууль, анги, хэддүгээр дамжаа эсэх, сурлага хөдөлмөрийн амжилт, өмнөх судалгааны ажлууд, хаяг, утасны дугаар, e-mail хаяг  /250 үгээс ихгүй/
  • Бичиглэлийн стандарт: Microsoft Office Wordпрограмм ашиглан А4 хуудасны дээд доод талаас 2см, зүүн талаас 3см, баруун талаас 1.5см /Top: 2cm, Bottom: 2cm, Left: 3cm, Right: 1.5cm/шахаж, 2 талаас зэрэгцэн, Мөр хоорондын зай 1.15, Аrial-11фонтоор, хуудасны тоо 6-10
  • Өгүүллийг Монгол хэл дээр бичиж ирүүлнэ.
  • Өгүүллийг ирүүлэхдээ оюутан хаяг, утасны дугаар, e-mail хаягаа тодорхой бичсэн байна.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай явагдана. Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн мэргэжилтнүүдээс шүүгчдийн баг бүрдэнэ.

1-р шат. Шүүгчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцан

  • Илтгэлийн стандарт
  • Судалгааны хүрээ, ач холбогдол, асуудал дэвшүүлсэн байдал
  • Судалгааны түүвэр, арга барил
  • Шинэ мэдээлэл, судалгаанд суурилсан эсхүл иш татсан байдал
  • Шинээр дэвшүүлсэн санал санаачилга, зөвлөмж

зэргийг харгалзан үнэлэж 10 хүртэлх өгүүллийг шалгаруулна.

2-р шат. Шалгарсан оюутнууд 12 сарын 11-нд болох нэгдсэн хуралд судалгааны ажлын илтгэлээ 10-15 минутанд багтаан танилцуулж 5-10 минутад шүүгчдийн асуултанд хариулна. Илтгэлийн дэвшүүлсэн санаа, сэдвийн ач холбогдолтой байдал, илтгэх ур чадвар зэргийг гол шалгуур болгоно.

ШАГНАЛЫН САН

  • Нэгдүгээр байр – Өргөмжлөл, 300.000 төгрөг, НЖДҮДТөвөөс эрхлэн гаргадаг “Улаанбаатарт үйлдвэрлэв” сэтгүүлд өгүүллээ нийтлүүлэх эрх
  • Хоёрдугаар байр – Өргөмжлөл, 200.000 төгрөг
  • Гуравдугаар байр – Өргөмжлөл, 100.000 төгрөг

ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, БАЙРШИЛ

1-р шат. 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 18:00 цаг хүртэл ub.th@yahoo.com хаягаар болон НЖДҮДТөвийн байранд /Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байр, 6 давхар, 608 тоот/ хүлээн авна. 2-р шатанд шалгарсан өгүүллийг утсаар болон e-mail хаягаар 2017 оны 12сарын 08-ны 15:00 цагаас өмнө мэдэгдэнэ.

2-р шат. 2017 оны 12сарын 11-ний өдрийн 11:00 цагт НЖДҮДТөвийн сургалтын танхимд /Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байр, 2 давхар/ нэгдсэн хурал зохион байгуулагдана. Эрдэм шинжилгээний хурал нээлттэй болно.

2-р шатанд шалгарсан илтгэл тавих илтгэгчид илтгэлийн материалаа урьдчилж бэлтгэн /Microsoft office Powerpoint программ ашиглана./ тухайн өдрийн 09:00 цагаас өмнө ub.th@yahoo.comхаягаар ирүүлсэн байна. Илтгэгчид 10.30 цагаас ирж илтгэл тавих дараалалтай танилцана.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв/НӨҮГ/

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны 6 давхар, 608 тоот.

Утас: 11-318547

Веб хаягууд: www.jdu.ub.gov.mnwww.facebook.com/jijig.dund

E-mail: ub.th@yahoo.com

Сэтгэгдэл үлдээх