Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

ТӨСӨЛ БИЧИХ АРГАЧЛАЛ СУРГАЛТАНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

2017-09-06 | 227 | 0
Хэвлэх

  Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд болон үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулан зохион байгуулдаг “Төсөл бичих аргачлал” сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд 0900 цагаас 1300 цагийн хооронд зохион байгуулагдах тул сонирхсон үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар та:

·         Бизнес эрхлэгч гэж хэн болох

·         Төсөл гэж юу вэ

·         Төсөл бичих аргууд

·         Төслийн маркетинг

·         Өөрийн өртгөө тооцох аргачлал

·         Төслийн үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн тухай

·         Бүтээмжийн тухай ойлголтууд

·         Анхан шатны санхүү бүртгэлийн аргачлал гэх мэт төслийн талаар ойлгомжтой цэгцтэй мэдлэг мэдээллүүдийг авах боломжтой .

Онцлог: Үнэ төлбөргүй, төгсөгчдөд сертификат олгоно 

Хэзээ:2017 оны 09дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд

Хаана:Нийслэлийн Засаг захиргааны IVбайрны /хуучнаар Улаанбаатар банкны шилэн байр/ 2 давхрын Нийслэлийн ЖДҮ-сургалтын танхимд болно.

Холбоо барих утас: 11-318547

Сэтгэгдэл үлдээх