Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

2017-09-05 | 141 | 0
Хэвлэх

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллах,  борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох зорилгоор  “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа 2017 оны 09 дүгээр сарын  09,10-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордны үзэсгэлэнгийн танхимд түрээсийн төлбөргүйгээр зохион байгуулагдана.                                   

  Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгч та үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулахыг урьж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор:

Бараа бүтээгдэхүүний танилцуулга, реклам, шторкыг үзэсгэлэн худалдаа зохион байгуулагч талаас ажиллуулах лед дэлгэцээр үнэ төлбөргүйгээр бусад оролцогчидтойгоо адил нөхцөлөөр гаргуулах эрх эдэлнэ.

 

Зохион байгуулагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

                         Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/

Бүртгэл :

Ø  Хэзээ: 2017 оны 09 дүгээр сарын  5-аас 07-ны өдөр хүртэл

Ø  Хаана: Нийслэлийн Засаг захиргааны IVбайрны /хуучнаар Улаанбаатар банкны шилэн байр/ 2 давхрын Нийслэлийн ЖДҮ-сургалтын танхим

Холбоо барих утас: 11-318547, 99471959, 88464746

Сэтгэгдэл үлдээх