Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

ГАДААД ХУДАЛДААНЫ ТУХАЙ

Хэвлэх

Худалдаа гэдэг нь улс хоорондын арилжаа буюу худалдан авалтын үйл ажиллагааг хэлэх ба бүх төрлийн бүтээгдэхүүний хэлэлцээр болон зах зээлийн наймааг хэлнэ. Өөрөөр хэлбэл хэлэлцээр буюу улсын хил болон гаалын зурвасыг даван бүтээгдэхүүн солилцооны үйл ажиллагаа  явагддаг олон улсын арилжааг нэрлэнэ. Худалдааны үйл ажиллагаа явагддаг процессыг ерөнхийд нь гурван үе шатанд хуваан тайлбарлаж болно.

1.    Хэлэлцээр хийх үе шат:

Тохиромжтой арилжааны хамтрагчийг олон бүтээгдэхүүний чанар үнэ тээвэрлэлт болон даатгал гэх мэт бүх төрлийн нөхцлийн талаар тохиролцолд хүрч гэрээг байгуулсаны дараагаар аккредитивийг нээдэг хэлэлцээрийн шатлал юм.  

2.    Тээвэрлэлтийн үе шат:

 Гэрээнд заагдсан бүтээгдэхүүнийг худалдан аван бараа ачилт даатгал гаалийн бүрдүүлэлт тээвэрлэлт зэрэг үйл ажиллагааг тээвэрлэлтийн шатлал гэнэ.

3.    Төлбөр хийх үе шат:

Бүтээгдэхүүний худалдан авалтын үнийг төлөх үйл явц нь төлбөр хийх шатлал юм.

      Б. Худалдааны онцлог шинж чанар:

1. Стандартчилсан олон улсын худалдааны хэв маяг  болон дүрэм журам

Улс орон бүхэн өөрийн гэсэн онцлог шинж чанартай худалдааны хэв маяг болон зохион байгуулалттай байдаг. Харин олон улсын худалдааг явуулахын тулд нэгэн стандартад орсон нэгдсэн хэлэлцээр болон тохиролцоо хэрэгтэй  болдог. Үүний тулд олон улсын худалдааны танхим болон бусад олон улсын байгууллагууд нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж байна. Оролцогч талуудын хоорондох худалдааны үйл ажиллагаа нь зарчмын хувьд нэгдсэн   олон улсын дүрэм журмын дагуу явагдах ба бүтээгдэхүүний зүйл анги болон тухайн улсын гадаад дотоод нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээг байгуулдаг. Олон улсын байгууллагуудын боловсруулсан зөвлөмж нь үндсэндээ бол олон улсын гэрээ хэлэлцээрийн мөн чанар нь биш бөгөөд гэрээний зүйл ангиудыг оролцогч талуудын хэлэлцээр дээр тулгуурлан боловсруулдаг болохыг ойлгох нь чухал юм.

Худалдааны нарийн төвөгтэй байдал болон эрслүүд:

Гадаад худалаа нь хэл зохион байгуулалт болон соёлын ялгаатай байдлаас шалтгаалан үүсдэг олон төрлийн нөхцөл байдлууд хоорондоо харилцан адилгүй оролцогч талуудын хоорондын үйл ажиллагаа гэдэг утгаараа худалдааны процесс нь илүү ярвигтай болж эрсдлийн хэмжээ мөн адил нэмэгддэг.

·         Зээлийн эрсдэл  

·         Тээвэрлэлтийн эрсдэл

·         Зах зээлийн эрсдэл

·         Валют арилжааны эрсдэл

·         Болзошгүй эрсдэл зэрэг ордрг байна.

Via “гадаад худалдааны гэрчилгээ олгох гарын авлага” хэрэв та гадаад худалааны талаар сонирхож байгаа бол манай байгууллагын номын сангаас энэхүү номыг сонгож уншин илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм. 

Сэтгэгдэл үлдээх