Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Бямба, 10 сарын 21

БИЗНЕС УУЛЗАЛТАНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙГ УРЬЖ БАЙНА .

2017-07-21 | 101 | 0
Хэвлэх

НЭГ.ЗОРИЛГО:

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд сурталчлан таниулах, борлуулах,  борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, байнгын ажлын байртай болох боломжийг нэмэгдүүлэхэд оршино.

ХОЁР.ЗОРИЛТ:

“Манжуурын чөлөөт бүсийн худалдааны төв”-ийн лангууны  түрээс,  цаашид хамтран ажиллах нөхцлүүдийн талаар танилцуулах

ГУРАВ.ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/

 “Амин шигтгээ” ХХК

ДӨРӨВ.ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол улс, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно.

ТАВ.ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА, ХАЯГ БАЙРШИЛ:

Хугацаа: 2017 оны 07 сарын 26-ны өдөр 1500цагт

Хаана: Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн сургалт мэдээллийн танхимд зохион байгуулагдана.

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 11-318547, 95951791

Сэтгэгдэл үлдээх