Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

15 ханатай Монгол гэрт байнгын худалдаа эрхлэх үйлдвэр эрхлэгчдийг урьж байна

2017-07-18 | 126 | 0
Хэвлэх

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ нь “Гоёл Кашмер” ХХК-тай хамтран жуулчдыг татах, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг   сурталчлах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх  зорилтын хүрээнд гадаадын иргэдийг хүлээн авах зориулалт бүхий 15 ханатай Монгол гэрт байнгын худалдаа эрхлэх үйлдвэр эрхлэгчдийг урьж байна.

Тус худалдааны төвөөс үзүүлж буй 2 төрлийн үйлчилгээний нөхцөл:

1.    Борлуулалтын орлогоос 30%-ийн шимтгэл авна.Тус шимтгэлд талбайн түрээс, худалдагч, бусад урсгал зардлууд багтсан .

2.    Талбайн түрээс 1м2 нь сарын 50,000₮ талбайн сонголттой та өөрийн хүссэн хэмжээгээ сонгох боломжтой.

Бүртгэл:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг Захиргааны IVбайр 6 давхарт

 2017 оны 07 дугаар  сарын 17-ны өдрөөс  08 дугаар  сарын 31-ны өдөр хүртэл бүртгэл явагдана.

Дэлгэрэнгүй  мэдээллийг: Дараах утсаар авна уу.

Холбоо барих утас :11-318547, 85350888, 99471959

Сэтгэгдэл үлдээх