Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

UGSAATAN.MN сайтад бараа бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй байршуулах боломж

2017-06-21 | 152 | 0
Хэвлэх

Нийслэлийн Жижиг Дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/ нь үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад дотоодын зах зээлд таниулах, сурталчлах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчидтай нь холбох зорилтын хүрээнд “Цовх Зол” ХХК-тай  хамтран ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд ugsaatan.mn онлайн худалдааны сайтад үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр байршуулж, сурталчлах боломжийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байна.

 

Бүртгэл: 2017 оны 06 дугаар сарын 20-с өдөр бүр бүртгэл явагдана

Хаана: Улаанбаатар хот, чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Бага тойруу-15, Нийслэлийн Засаг Захиргааны IVбайрны 6 давхар Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв           /НӨҮГ/

Холбоо барих утас: 11-318547, 99471959, 99198118

Бүрдүүлэх материал:

1.    Цахим үнэмлэхний хуулбар, ААН-н гэрчилгээний хуулбар

2.    Үйлдвэр эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ зургийг файл хэлбэрээр,  

3.    Байгууллагын товч танилцуулга,

4.    Фэйсбүүк хаяг, и-мэйл хаяг

5.    Холбоо барих утасны дугаар 

Сэтгэгдэл үлдээх