Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

“Жижиг Дунд Бизнес ба Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” сэдэвт онол, практикийн хурал, хэлэлцүүлэг боллоо

2017-01-31 | 426 | 0
Хэвлэх

2017 оны 1 сарын 26-ны өдөр МҮХАҮТанхим, ШУТИС-ийн БУХСургууль хамтран “ЖДБ ба МХХТ-ийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” сэдэвт онол, практикийн хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллагдлаа. Хэлэлцүүлэгт жижиг дунд бизнесийн болон мэдээлэл харилцаа холбооны салбаруудын 140 гаруй оролцогчид оролцлоо. Тус арга хэмжээ нь онол практикын хурлын зэрэгцээ тухайн салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 16 аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах үзэсгэлэнг гаргалаа. ХХААХҮЯ, ХХМТГ, ХХЗХ, МТҮП, Нийслэлийн ЖДҮДТ, Старт-ап Монголиа, УБТЗ болон “ITZONE” ХХК, “Монгол контент” ХХК, “DELL” брэндийн Ази, номхон далайн бүсийн сүлжээний бизнес хариуцсан менежер, ШУТИС, МУИС-ийн эрдэмтэн, докторууд харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын ирээдүйн чиг хандлага, дэд бүтэц, цахим бизнес, контентийн үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлагын талаар, харин жижиг дунд бизнесийн хувьд МҮХАҮТ-аас тус салбарыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, мэдээллийн технологийн оновчтой менежмент, аутсорсинг, стартапын өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал зэргээр сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сэтгэгдэл үлдээх