Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Пүрэв, 12 сарын 14

Төсөл хөтөлбөр

2016-12-01 | 1246 | 0
Хэвлэх

Төсөл хөтөлбөр

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд аж ахуйн нэгжийг нээн илрүүлж, улмаар олон нийтэд хүргэх, төр засгаас дэмжиж үйлдвэрлэл эрхлэх таатай орчин нөхцөлөөр ханган туслаж борлуулалтын сувгийг нэмэгдүүлэн ашиг орлогыг нь дээшлүүлэхэд тус төсөл хөтөлбөрийн зорилго оршино.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар та:

  1. Үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилан борлуулах, хэрэглэгч захиалагчтай холбогдох боломжууд нээгдэх
  2. Үйлдвэрийн үйл ажиллагааг амжилттай эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бизнесийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөрт хамрагдах
  3. Бизнес уулзалтуудад хамрагдаж мэргэжлийн судлаачдаас онол арга зүйн зөвлөгөө авна
  4. Бизнесийн үйл ажиллагааг өрхийн үйлдвэрлэлээс аж ахуй нэгжийн түвшинд хүргэх санхүү, бизнесийн олон талын төсөлд хамрагдах
  5. Таны эрхэлж буй бизнесийн чиглэлээр мэргэшсэн судлаач, оюутнуудаас бүрдсэн багаас үйлдвэрлэл үйл ажиллагаа, маркетинг, санхүүгийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь авах боломжтой

Сэтгэгдэл үлдээх