Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Бямба, 10 сарын 21

Сургалт

2016-12-01 | 786 | 0
Хэвлэх

"Нийслэл-ЖДҮ" сургалт мэдээллийн төвөөс тогтмол зохион байгуулагддаг сургалт нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд аж ахуй нэгжийг дэмжин, тэдний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх, менежментийн ерөнхий суурь ойлголтыг олгох зорилготойгоор бид дараах сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Үүнд:

  • Төсөл бичих аргачлал
  • Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент
  • Бизнесийг дэмжих нэг цэггийн сургалт гэсэн 3 төрлийн сургалтуудыг зохион байгуулж үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлчилж байна. 

1)Төсөл бичих аргачлал сургалт

Үйлдвэр эрхлэгчидэд төслийн тухай ерөнхий ойлголт, төслийн ач холбогдол, үр өгөөжийг танин мэдүүлэх, бие даан төсөл төлөвлөгөөгөө боловсруулах, бичсэн төслийн чанар стандартыг сайжруулах зорилготой сургалт юм.

         Уг сургалтанд хамрагдсанаар та:

  1. Бизнес эрхлэгч гэж хэн болох
  2. Төсөл гэж юу вэ?
  3. Төслийн судалгаа хийх аргууд
  4. Төслийн маркетинг
  5. Өөрийнгөө өртгөө тооцох
  6. Төслийн үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн тухай
  7. Бүтээмжийн тухай ойлголтууд
  8. Анхан шатны санхүү бүртгэлийн аргачлал гэх мэт төслийн талаар илүү ойлгомжтой цэгцтэй мэдлэг, мэдээллүүдийг авах боломжтой.

2)Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент сургалт

Шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа болон эрхэлж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ урт хугацаанд хэрхэн амжилттай удирдин зохион байгуулах өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх мэдлэг олгох зорилготой сургалт юм.

         Уг сургалтанд хамрагдсанаар та:

  1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн ойлголт
  2. Шийдвэр гаргалт, хэтийн төлөв
  3. Бүтэц үйл ажиллагааны төсөл зохиомж
  4. Байршлын төлөвлөлт
  5. Процессын сонголт ба хүчин чадлын төлөвлөлт
  6. Нэгтгэсэн төлөвлөлт
  7. Нөөцийн удирдлага
  8. Хэрэгцээт материалын төлөвлөлт
  9. Ажлын хуваарь
  10. Хүлээлтийн шугам
  11. Чанарын нэгдсэн удирдлага
  12. Кластерийн менежмент гэсэн сэдвүүдийн тухай ойлголттой болж үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд суралцах болно.

3)Бизнесийг дэмжих нэг цэгийн сургалт

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой сургалт юм.

         Уг сургалтанд хамрагдсанаар та:

  1. Борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
  2. Реклам зар сурталчилгааг оновчтой явуулах арга замууд
  3. Албан хэрэг хөтлөлт
  4. Чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн бий болгох вэ?
  5. Хэрэглэгчийн зан төлөв
  6. Компьютерийн энгийн программ ашиглан илтгэлээ амжилттай бэлтгэх нь

Сэтгэгдэл үлдээх