Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Бямба, 10 сарын 21

Үзэсгэлэн худалдаа

2016-12-01 | 528 | 0
Хэвлэх

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн борлуулалтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай нь холбож өгөхөд оршино.

Гадаад үзэсгэлэнд хамрагдахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Үзэсгэлэн худалдаа болон яармагийг зохион байгуулж байгаа тухайн газар, орчныг судлан оролцох
  • Үзэсгэлэн худалдаанд хамрагдах болон оролцох төлөвлөлтийг эртнээс хийх
  • Үзэсгэлэнг сонирхогч худалдан авагчдыг татах менежмент, маркетинг хийх
  • Бараа бүтээгдэхүүний чанар стандартыг илтгэсэн мэдээлэл, туршилт судалгаа зэрэг материалыг хангалттай хэмжээгээр бэлтгэсэн байх
  • Худалдан авагч болон шинээр түншлэх аж ахуй нэгжүүдтэй харьцах болон харьцаагаа байнгын идэвхитэй байлгаж, хадгалж үлдэхийг анхаарах  
  • Гаалийн болон түүнтэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг хангахад шаардагдах мэдээ мэдээллийг судласан байх
  • Үзэсгэлэн зохион байгуулагдаж буй орны хил гаалиар нэвтрэхэд зөвшөөрөгдсөн болон хориглогдсон бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг судалсан байх
  • Үзэсгэлэн болон яармагийн талаарх ойлголтыг бүрэн судалж өөрт хэрэгцээтэйг нь сонгох
  • Үзэсгэлэнд оролцоход гарах бүх зардлаа тооцон төлөвлөх
  • Гадаад, дотоодын үзэсгэлэнд худалдаанд оролцоход юуг анхаарах, хэрхэн үр дүнтэй төлөвлөн оролцох зэрэг асуудлуудыг зөв тодорхойлсоноор та гэнтийн гарах асуудлыг хялбархан даван туулах боломжтой болох

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч та үзэсгэлэн худалдаа, экспо, олон улсын уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах нь шинээр зах зээл, борлуулалтын сувагаа нээх, нийлүүлэгч олох, өрсөлдөөний талаарх мэдээлэл авах, харилцаа холбоо хөгжүүлж, сүлжээнд орох, өөрсдийгөө таниулан сурталчлахад тустай борлуулалтын онцгой боломжуудыг Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв олгож байна. 

Сэтгэгдэл үлдээх