Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Бямба, 10 сарын 21

Мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ

2016-12-01 | 657 | 0
Хэвлэх

         Нийслэлийн Жижиг дунд уйлдвэрийг дэмжих төв нь 2015 оноос эхлэн үйлдвэр эрхлэгчидтэйгээ илүү нягт хамтран ажиллах зорилгоор "Сургалт мэдээллийн төв" -ийн төслийг санаачлан хэрэгжүүлсэн.
 
         Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээ мэдээлэл, хууль эрх зүй, тогтоол шийдвэртэй холбоотой байнгын шинэчлэгдсэн мэдээллийг үйлдвэрлэл эрхлэгчиддээ хүргэж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нээлттэй ил тод байлгаж мэдээллийн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчилж байна. 
 
"Нийслэл-ЖДҮ" сургалт мэдээллийн төвийг зорин ирсэнээр дараах боломж нээлттэй. Үүнд:
  • Үйлдвэр эрхлэгчидэд зориулсан 3 төрлийн сургалтуудаас өөрт хэрэгцээт сургалтаа сонгон суралцах
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн мэдээлэл бүхий каталогиудтай танилцах
  • Ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө мэдээллийг нэгэн зэрэг авах
  • Үйлдвэрлэл, бизнесийн чиглэлийн олон төрлийн ном товхимол, сэтгүүлүүдтэй танилцах
  • Төвийн мэргэжилтэнгүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулсан бизнес уулзалт, хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулж, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа болон олон талт үйл ажиллагаа хамрагдах боломтой.

Мэдээллийн нэг цэгийн үйлчилгээний журмыг та бүхэнд хавсралтаар хүргэж байна.

Сэтгэгдэл үлдээх