Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
7C°
Бямба, 10 сарын 21

Танилцуулга

2014-06-29 | 5313 | 0
Хэвлэх

      

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь нийслэлийн ИТХ-ын 2009 оны 185 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 169 дүгээр захирамжаар байгуулагдсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ /НӨҮГ/-нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

          Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэхээр зорин ажиллаж байна.

      Жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангахад чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх замаар нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад бидний эрхэм зорилго оршино.

             Манай зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч та бүхэнд:

  • Тулгамдаж буй асуудлуудад зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Төсөл бичих аргачлал, Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежемент, Бизнесийг дэмжих нэг цэгийн сургалтуудад үнэ төлбөргүй хамруулан сертификат олгох
  • Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамруулах
  • Борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, сурталчлах хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилго бүхий гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, хамруулах
  • Хөнгөлөлттэй зээлд хамрагдахад холбож өгөх инкубацийн үйлчилгээ үзүүлэх
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч гадны байгууллагуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэл эрхлэгчдийг холбож өгөх

Сэтгэгдэл үлдээх