МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БОЛОН ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БОЛОН ОЛОН УЛСЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛ

      

Д/Д

Зээл

Зээлийн хэмжээ

Төгрөг

Доллар

Хугацаа

Зориулалт


1

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл

20 сая-1 тэрбум төгрөг

Тушаалаар

60 сар

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин шигээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, хадгалах зориулалтаар олгоно.


2

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл

10-20 сая төгрөг

7.20%

24 сар

Аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд шинээр бий болгох ажлын байрны тоо, хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн, эмзэг бүлгийн иргэдээс ажилд авах тоог харгалзан жижиг зээл олгоно.



3

Сум хөгжүүлэх сан

1 тэрбум төгрөг

3%

36 сар

Бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, байгууллага.


4

Зээлийн батлан даалтын тогтолцоог эзэмших замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн зээл

 Сумын ИТХ тогтооно.

12.1%-15%

120 сар

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттайгаар төслийн зээлийг олгож байна. /Нэг зээлдэгчид 60% хүртэл/


5

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл /JICA/

400,000$ ба түүнтэй тэнцэх төгрөг

8%

6.05%

36-120 сар

Жижиг дунд үйлдвэр болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх бизнесээ өргөжүүлэх тоног төхөөрөмж худалдан авах болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламж барих, өргөтгөл зэрэг санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдана.


6

Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төслийн зээл MONSEFF

2,500,000$ ба түүнтэй тэнцэх төгрөг

1.4.0%-1.15%

1%-0.85%

60 сар

Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг дэмжих, тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугам шинэчлэх болон аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан төслийн санхүүжүүлнэ.




7

Германы KFW банкны төслийн зээл

250,000 евро ба түүнтэй тэнцэх төгрөг

16.0%-18.0%

7.25%-10%

60 сар

Экспорт болон импортыг орлох чиглэлийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад буюу үйлдвэрийн тоног, төхөөрөмж, үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулагдана.



8

Азийн Хөгжлийн Банк “Ажлын Байр Нэмэгдүүлэх” төслийн зээл

30 сая хүртэл төгрөг

10%

24 сар

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, ажлын байр шинээр бий болгох иргэд болон аж ахуйн нэгжийн зээл.


9

LEDAHAND “Бичил, Жижиг дунд Дунд Бизнесийг дэмжих” төслийн зээл

30 сая хүртэл төгрөг

MNT 13.7%-14.8%

6 сараас - 4 жил

Нидерландын Лэндахэнд / LEDAHAND / хамтын сангийн эх үүсвэрээр байгаль орчин, нийгэмд ээлтэй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.


EUR 7.7%-8.3%


10

Бичил Инкубатор Холбооны төслийн зээл

60 сая төгрөг

7%

36 сар хүртэл буюу 2022 оны 10 сарын 23 хүртэл

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй бичил бизнес эрхлэгч болон иргэдэд олгох зээл.Монголын бизнес инкубатор үндэсний нэгдсэн холбооноос дэмжигдэж буй албан бичиг авсан байх.


11

Говийн Оюу Хөгжлийг дэмжих сангийн зээл /Зөвхөн Өмнөговь аймагт хэрэгжинэ/

50 сая төгрөг

12%

60 сар

Хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлөөр олгогдоно. /Төслөөр үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжөөр санхүүжүүлнэ./



Эдгээр бизнес зээлүүдийн мэдээлэл дундаас хугацаа нь илүү тодорхой байгаа учраас “Бичил Инкубатор Холбооны төслийн зээл”-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг та бүхэндээ хүргэж байна.


Зориулалт

Нийслэлийн бичил, жижиг үйлдвэрлэл болон үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг дэмжих


Төслийн шалгуур

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос дэмжигдэж албан бичиг авсан байх.


Зээлийн нөхцөл:

Нөхцөл

Шимтгэл (төгрөг)

 Төслийн зээлийн дуусах хугацаа

2022 оны 10 сарын 23

 Зээлийн хэмжээ

60 сая төгрөг хүртэл

Зээлийн хүү (жилээр)

7.0 %

Зээлийн хугацаа

36 сар хүртэл

Зээлийн шимтгэл

Шимтгэлгүй

Өргөдөл хүлээн авах салбар

Улаанбаатар хотын бүх салбараар

Зээл судлах

Холбогдох зээлийн журмаар





Төслийн зээлийн процесс

·         Харилцагч төсөл нь дэмжигдсэн тухай МБИҮНХ-ны албан бичиг кодын хамт салбарт авчирна

·         Уг төсөл дэмжигдсэн төсөл эсэхийг ББХ-ийн төслийн мэргэжилтэнд албан бичгийг кодын хамт хүргүүлж баталгаажуулна.

·         ББХ-ээс кодыг баталгаажуулан ирүүлснээр зээлийн өргөдлийг хүлээн авна

·         Зээлийг олгохдоо системд UDF дээр зөв бүртгэх

·         Анхаарах: Төслийн эх үүсвэр хүрэлцээтэй эсэх дээр ББХэлтсээс тодруулах.


ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛ:


Нөхцөл

Төгрөг

Ам.доллар




Зээлийн хэмжээ

Бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадвараас хамааран уян хатан тогтооно.

Зээлийн зарласан хүү

1.5 - 1.9%

1.1 - 1.5%

/жилийн 18.0% -22.8%/

/жилийн 13.2% - 18.0%/

Зээлийн хугацаа

36 сар

36 сар

Үйлчилгээний шимтгэл

1.00%

0.50%

Зээлийн өргөдлийн хураамж

0 төргрөг


Тавигдах шалгуур:

·         Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;

·         Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;

·         Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй байх;

·         Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;

·         Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;

·     Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх;


Бүрдүүлэх материал:

·         Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтын дагуу/;

·         Бизнесийн танилцуулга;

·         Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;

·         Санхүүгийн тайлан (сүүлийн 1-3жил);

·         Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;

·         Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;

·         Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;

·         Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;

·         Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд.


ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ АВАХ БОЛ:

Бизнесийн үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зориулсан зээл бөгөөд эргэлтийн хөрөнгийн зээлээс хугацаа урттай. 


Зориулалт

·         Зээлийн зориулалтаар, барилга байгууламж, газар худалдан авах, барих;

·         Машин, тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулахтай холбоотой зардал санхүүжүүлэх.


Давуу тал

·         Зээлийн хугацаа урт буюу 60 сар хүртэл;

·         Зээлийн үндсэн төлбөрөөс бизнесийн онцлогт тохируулан 24 сар хүртэл чөлөөлөх боломжтой;

·         Хамтын ажиллагааны хүрээнд зээлийн хүү буурах;

·         Интернет банкны үйлчилгээг үнэ төлбөргүй авах;

·         Сар бүрийн орлоготой уялдуулан эргэн төлөлтийн хэмжээг тогтоох;

·         Бизнесийн хэрэгцээ шаардлагаас хамааран хугацаанаас өмнө зээлээ хаахад ямар нэгэн шимтгэлгүй;

·         Барьцаа хөрөнгийн уян хатан нөхцөлтэй.


Нөхцөл

Төгрөг

Ам.доллар

Зээлийн хэмжээ

Таны бизнесийн хэрэгцээ шаардлагад үндэслэнэ.

Зээлийн зарласан хүү /сараар/

1.5 - 1.9%

1.1 - 1.5%

/жилийн 18.0% -22.8%/

/жилийн 13.2% - 18.0%/

Зээлийн хугацаа

60 сар хүртэл

Үйлчилгээний шимтгэл

1.00%

0.5%

Зээлийн өргөдлийн хураамж 

0 төгрөг


Тавигдах шалгуур 

·         Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн бизнесийн үйл ажиллагаагаа явуулсан байх;

·         Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх;

·         Бусад банк, санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдэд муу зээлийн түүхгүй байх;

·         Бизнесийн орлого зарлагаа тогтмол хөтөлдөг ба бүртгэл /хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл/ хөтлөлт нь тухайн бизнесийн үйл ажиллагааны тухай бодит мэдээллийг илэрхийлэх боломжтой байх;

·         Зээлдэгч банкнаас шаардсан материалыг үнэн зөв, бүрэн гаргадаг байх;

·         Зээл хүсэгч бизнес хийх явцдаа хуулийн этгээд байгуулан үйл ажиллагаа явуулж байсан бол уг хуулийн этгээд нь дампуурсан эсхүл муу зээлийн түүхгүй байх;



Бүрдүүлэх материал

·         Зээлийн өргөдөл /ХасБанкны маягтын дагуу/;Бизнесийн танилцуулга;

·         Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ;

·         Санхүүгийн тайлан (сүүлийн 1-3 жил);

·         Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;

·         Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх;

·         Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл;

·         Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд;

·         Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд.