ТӨСӨЛ БИЧИХ АРГАЧЛАЛ СУРГАЛТАНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

  Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд болон үйлдвэрлэл эрхлэгчиддээ зориулан зохион байгуулдаг “Төсөл бичих аргачлал” сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд 0900 цагаас 1300 цагийн хооронд зохион байгуулагдах тул сонирхсон үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна.
Уг сургалтанд хамрагдсанаар та:
·         Бизнес эрхлэгч гэж хэн болох
·         Төсөл гэж юу вэ
·         Төсөл бичих аргууд
·         Төслийн маркетинг
·         Өөрийн өртгөө тооцох аргачлал
·         Төслийн үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн тухай
·         Бүтээмжийн тухай ойлголтууд
·         Анхан шатны санхүү бүртгэлийн аргачлал гэх мэт төслийн талаар ойлгомжтой цэгцтэй мэдлэг мэдээллүүдийг авах боломжтой .
Онцлог: Үнэ төлбөргүй, төгсөгчдөд сертификат олгоно 
Хэзээ:2017 оны 09дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд
Хаана:Нийслэлийн Засаг захиргааны IVбайрны /хуучнаар Улаанбаатар банкны шилэн байр/ 2 давхрын Нийслэлийн ЖДҮ-сургалтын танхимд болно.
Холбоо барих утас: 11-318547