ЖДҮ-ийн менежмент гэдэг маш олон давуу тал өөрийн онцлогтой мэргэжил гэж би хувьдаа бодож явдаг.

Овог нэр: Н.Пүрэвсүрэн

Нас: 23

Мэргэжил: Бизнес удирдлага Жижиг дунд үйлдвэрийн менежмент

Төгссөн сургууль: 

ШУТИС-БУХС 2014-2018


ЖДҮ-ийн менежмент гэдэг маш олон давуу тал өөрийн онцлогтой мэргэжил гэж би хувьдаа бодож явдаг. Ерөнхийдөө бол шинээр бизнес эрхлэх үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүү, маркетинг, менежментийн арга зүйг цогцоор нь олгодог. 

Энэ мэргэжлийг сонгоход миний сониуч зан их нөлөөлсөн гэж боддог. Дэлхий нийтээр тус салбарыг амжилттай хөгжүүлснээр эдийн засгийн орчинд томоохон өөрчлөлтүүдийг авчираад зогсохгүй иргэдийг ажилтай орлоготой байлгах, өөрсдийн хүсэл зорилгод нийцсэн бизнес санааг хөгжүүлэн амжилтанд хүрч чадсан олон жишээ байдаг учраас энэ мэргэжлийн үнэ цэнийг харж чадсан нь миний сонгох шалтгаан болсон.

Манай байгууллага бизнесийн шаталсан сургалт, үзэсгэлэн худалдаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ зэргийг үнэ төлбөргүй явуулдаг. Миний хувьд дүүрэг хариуцсан мэргэжилээр ажиллаж харуицсан дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийг төвөөс зохион байгуулагдаж буй бүхий л үйл ажиллагаанд хамруулах үйлдвэрлэл эрхлэгч байгууллага хоёрын гүүр болж ажилладаг.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тал дээр манай бизнес эрхлэгчид ихээхэн анхаардаг болж байгаа нь сургалт судалгааны байгууллагын эрэлт хэрэгцээг зах зээлд бий болгож үүнийгээ дагаад туршлагатай судлаач, салбарын тэршгүүлэгчдээс бүрдсэн зөвлөх буюу менторын үйлчилгээ илүү хөгжиж байна. Ер нь бизнес эхлүүлэхэд хамгийн анхаарах зүйл бол бизнес санаа чухал бөгөөд түүнийг зах зээлд нийлүүлэхэд боломжтой эсэх тал дээр хийсэн нарийн судалгаа хэрэгтэй. 

Жижиг дунд үйлдвэрлэл нь хэд хэдэн томоохон давуу талтай жишээлбэл: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэх нь эдийн засаг дахь дундаж орлоготой, дундаж давхрагын эзлэх хувь хэмжээг өсгөснөөр орлогын тэгш хуваарилалтыг бий болгодог гэж үздэг. Мөн жижиг, дунд бизнес нь зах зээлд илүү шударга өрсөлдөөнийг бий болгосноороо эдийн засагт эерэг нөлөөг үзүүлдэг олон давуу талтай.